Цахим харилцаа (2) – Албан цахим шуудан бичих

Цахим харилцааны олон төрлийн нэгэн чухал хэлбэр бол ЦАХИМ ШУУДАНгаар харилцах харилцаа юм.

Ялангуяа энэ харилцаа Ковидын үед ямар чухал болохоо батлан харуулсан бөгөөд одоо ч олон мянган хүний өдөр тутмын ажлын гол хэрэгсэл болсоор байна. Иймээс орчин цагийн хүний эзэмшвэл зохих зөөлөн чадваруудын нэг нь цахим шууданг мэргэжлийн түвшинд зөв сайн бичиж сурах, цахим шуудангаар ирж байгаа мэдээллийг зөв ойлгож хүлээж авах юм.

Энэ удаагийн бичлэгээр цахим шууданг хэрхэн бичих тухай тогтсон ойлголтуудыг судалж эхэлцгээе. Цахим шуудан нь Албан эсвэл Албан бус хэлбэрээр бичигдэж болно. Эхний удаад АЛБАН ЦАХИМ ШУУДАН ямар байх тухай ярилцъя.

Албан цахим шуудан нь тодорхой бүтэцтэй тогтсон журамтай бичигддэг. Тухайн шууданг илгээж байгаа хүн хир их туршлагатай болох нь бичлэгийн хэлбэр, бүтцээс хүлээн авч уншиж байгаа хүнд мэдрэгдэж байдгийг анхаарч чухал албан захидал цахим шуудангаа илгээхээс өмнө бага зэргийг судалгаа хийж туршлагатай, найдвартай хүнд үзүүлж зөвөлгөө авахад огт буруутахгүй.

Албан цахим шуудан нь дараахь бүтэцтэй байна. Үүнд:

  • Гарчиг – Subject
  • Мэндчилгээ – Greetings
  • Эхлэл – Beginning
  • Агуулга – Body
  • Хаалт – Closing
  • Төгсгөл – End

Албан цахим шууданг бичих тухай олон мэдээлэлийг төрөл бүрийн хэл дээр интернэтээс олж үзэж болно. Зарим нэгэн жишээг дор орууллаа.

How to write a perfect professional email in English in 5 steps

Devon Delfino, How to Write a Proper Email

Jennifer Herrity, How To Write a Professional Email (With Tips and Examples)

English for emails

Email Writing Format and Samples

Үргэжлэл бий…

Өмнөх бичлэг

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>