Ж.Х.Чейзийн зохиол, Г.Намуунзулын орчуулга: “Амьдрал богинохон шүү дээ” номыг уншлаа.
Гарчиг нь сонирхолтой санагдаад уг номыг уншиж эхэлсэн хойноо өмнө нь уншиж байсанаа санасан ч үргэлжлүүлэн уншсаар дуусгав.
Гарри хэмээх 20 гаран насны зурагчин залуугийн тухай гардаг энэ ном дайны дараахан үеийн Лондонгийн амьдралыг дүрсэлдэг. Клер хэмээх гоо үзэсгэлэнтэй бүсгүйтэй санамсарүй танилцсанаар энэ залуугийн амьдрал орвонгоороо эргэнэ. Гарри бол үнэнч шудрагаар ядуу ч гэхнээ зөв амьдарч яваа нэгэн. Клер бүсгүй томоохон мафид барьцаалагдаж гоо үзэсгэлэнтэй бүсгүй хүний хийж болох зүйлсийг хийж хариуд нь тансаг сайхан амьдарч яваа тухайн цаг үеийн хэв маягийг илэрхийлэгч дүр болон гарч байна.
Биеэ худалдахаасаа илүүтэй баян эрчүүлийн халаасыг суйлах замыг сонгосон Клер бүсгүй гэнэн цайлган Гаррид дурладаг. Гарри бол анхны харцаар л Клерт дурласан нь сүүлдээ ямар төгсгөл авчрахыг яахин мэдэх билээ дээ. Гаррид бэлэглэсэн тамхина алтан хайрцаг нь хүн амины хэрэгтэ холбоотой болоход Клер түүнийг өмгөөлж бүх бурууг өөртөө авч шоронд орж байгаа нь Клер бүр яахаа алдсан муу хүн биш мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Шоронгоос гарч ирсэний дараа Клер Гарри 2 гэрлэдэг ч тэдний амьдрал өөдтэй сайхан болдоггүй. Төгсгөлд нь жирэмсэн Клер цагдаад баригдаж харин эхнэрээ аврах гэж яваад хөөрхий залуу Гарри хаднаас усанд унаж нас барж байгаагаар зохиол дуусна.
Зохиолын нэр нь богино настай Гарригийн харамсалтай амьдралыг тодруулах гэсэн юм болов уу? яадаг ч надад бол агуулгатайгаа нэг их зохицоогүй ч юм шиг санагдсан. Гаррийг өрөвдөж яах бол? гэж уншсаар л номыг дуусгасан даа би бол. Богинохон амьдралд хэнтэй таарахаас олон зүйл хамаарна гэж байгаа юм болов уу? Хэрэв Гарри Клертэй таараагүй бол тийм залуудаа үхэхгүй байх байсан болов уу? Клер бүсгүй мөс чанар муу биш ч хулгайч болсон нь тухайн үеийн нийгмийн нөлөө юу? гэх мэт баахан л бодлоо.
Номноос сонирхолтой санагдсан нь тухайн үед Англид эр эм хүмүүсийн хоорондын хандлага, яриа үг хэллэг зэрэг нь байлаа.
Recent Comments