Үнэлгээний онол

Үнэлгээ нь дэлхийн түвшинд бие даасан шинжлэх ухаан болон хөгжиж байна. Үнэлгээний онол нь эртнээс хөгжиж ирсэн боловч ихэнхдээ ямар нэгэн шинжлэх ухааны бие даасан чиглэлд тооцогдоггүй байв.

Дэлхийн 2-р дайны дараах дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага үнэлгээний ач холбогдолыг өндөрт өргөж улмаар өртөг өндөртэй бүхий л төсөл хөтөлбөрүүдийг цаашлаад төрөл бүрийн давтах болон ахьсан түвшний сургалтуудын үнэлгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийх эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдсэн байна.

Энэхүү эрэлт хэрэгцээг хангах үүднээс судлаачид төрөл бүрийн үнэлгээний арга аргачлал, загваруудыг боловсруулан танилцуулж эхэлжээ. Өөрсдийн эрдэм судлалын ажлаараа үнэлгээний шинэ загвар боловсруулж улмаар үнэлгээний бие даасан институт, үнэлгээний байгууллагуудыг үндэслэн босгож удирдаж байсан нэрт эрдэмтэдийн тоонд Скривен (Sriven), Киркпатрик (Kirkpatrick) болон Стафлебим (Stufflebeam) нар зүй ёсоор орно.

Эдгээр эрдэмтэдийн боловсруулсан үнэлгээний загварууд нь өөр бусад олон загваруудыг бий болох үндэс суурь болж өгсөн байдаг.

Үнэлгээний онол судалж байгаа судлаачид өмнөх судлаачдын боловсруулж нэвтрүүлсэн онол, загваруудыг судалж, өөрийн хийж байгаа үнэлгээнд ямар аргачлал таарахыг ултай сонгож байх нь зөв юм.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>