SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (7)

үргэлжлэл

Судалгааны төгсгөлд үнэлгээний загвараа туршихад зориулан программ хөгжүүлсэн бөгөөд тэрхүү программ нь таван үндсэн хэсгээс бүрдэнэ.

a) Бүтэц байгуулах. Энэ хэсгийн гол зориулалт нь үндсэн ба дэд зорилгуудыг дүрслэн харуулах, логик бүтцийг байгуулах юм. Энэхүү логик бүтцийн дагуу цугларсан өгөгдлийг боловсруулна.

б) Асуулга боловсруулах. Асуултуудыг оруулахад логик бүтэцтэй уялдуулан асуулгын санг бүрдүүлнэ. Асуулгыг онлайн хэлбэрээр авахаар программчилсан.

в) Асуулга авах буюу өгөгдөл цуглуулах хэсэг. Боловсруулагдсан асуулгын дагуу үнэлгээг хийх буюу өгөгдөлийг онлайнаар цуглуулна.

г) Өгөгдөл боловсруулах. SURE загвар нь логик бүтцээр үнэлгээний зорилгыг дүрслэн үзүүлэхээс гадна тэрхүү бүтэц дээрээ суурилсан тооцооллын аргачлалаар цугларч ирсэн өгөгдөлөө боловсруулдагаараа бусад ижил төсөөтэй үнэлгээний загваруудаас эрс ялгаатай. Энэ хэсэгт цугларсан өгөгдлийг матриц хэлбэрээр хүснэгтлэн тооцооллын аргачлалаар автоматаар боловсруулалт хийгдэнэ.

д) График дүрслэлийн хэсэг. Үнэлгээний үр дүнгээр график байгуулах боломжтой.

үргэлжлэл бий…

Нэг сэдэвт бүтээл:

  • Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-LearningWissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.

ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>