үргэлжлэл
Алхам 8. Үнэлгээний үр дүнг тайлагнах
Аливаа үнэлгээ нь тогтвортой хөгжих үндэс суурь болох ёстой. Үнэлгээ хийгдэж байгаа обьект, субьектийн чухам юу нь болохгүй байгааг тодруулах, амжилттай болж байгаа хэсгийг ч илрүүлэх, тэрчлэн нэмэж сайжруулах шаардлагатай зүйлийг ч тодруулах нь үнэлгээ хийх гол зорилго болно. Үнэлгээний тайлан сайн байх нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэм болохоос гадна үнэлгээний зорилгот тавигдсан шаардлагуудыг хэрхэн биелэгдэж байгааг ил тод болгож өгнө [22].
SURE үнэлгээний загварын гол онцлог нь тоон ба чанарын баталгааг хамтад нь илэрхийлж байгаад оршино. Үнэлгээ хийх эхний 5-н алхам нь чанарын баталгаанд хамаарагдах бол 6 ба 7-р алхамууд нь тоон баталгаа, тооцооллын онолд хамаарагдана. Үнэлгээний тайлан ч тоон ба чанарын талуудыг харуулсан байх ёстой. Үнэлгээний үр дүнг ойлгоход хялбар хэлбэрээр дүрслэн илэрхийлэх боломжтой програмын элементүүдийг ашиглаж болохоос гадна үнэлгээнээс гарч ирсэн үр дүнгүүдийг ил тод харуулсан байна.
Үнэлгээний тайланг ямар хэрэглэгчид хүргэх гэж байгаагаас хамаарч мэдээллийг системчлэн хүргэж болно. SURE загвар нь үнэлгээний хэд хэдэн утгыг тооцон гаргах боломжтой. Үнэлгээний үр дүнг дүрслэн харуулах элементүүдийг загварыг дэмжин ажиллах программд нэгтгэж өгсөн. Үнэлгээ хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор үр дүнг тайлагнах ёстой. Ихэнх тохиолдолд үнэлгээний үр дүнг аль болох боловсруулагдахыг үнэлгээнд оролцогч талууд хүсч хүлээж байдаг. Программыг боловсруулан ашигласанаар үр дүнгийн боловсруулалтыг хүлээх хугайаа багасах боломжтой.
үргэлжлэл бий…
Нэг сэдэвт бүтээл:
- Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-Learning. Wissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.
ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно
Recent Comments