Frohe Ostern!

Германд олон баяр нь шашины түүх, ёстойгоо холбоотой байдаг. Үүний нэг жишээ нь бидний нэрлэдэгээр улаан өндөгний баяр юм.

Үнэндээ өндөгний баяр ч биш юм билээ. Бурханы хүү Исус цовдлогдон тэнгэрт хальсан ч 3-н өдрийн дараа эргэн босч ирсэн тэр үйл явцтай холбоотой амардаг баярын өдрүүд юм. Баасан гараг нь цовдлогдсон өдөрт тооцогдох бөгөөд амралтын өдөр байдаг. 3 хоногийн дараа буюу Даваа гарагт эргэж боссон учир албан ёсны амралтын өдөр байдаг.

Энэ өдрүүдэд туулай өндөг авчирдаг хэмээн яригддаг учраас өндөгийг олон янзаар будаж Ням гарагт хүүхдүүд түүнийг голцуу цэцэрлэгээс эрж хайж олдог. Ямар учраас туулай бас өндөг энэ баяртай холбоотой болчихсоныг илрүүлж олж унших их ээдрээтэй байсан учир энэ удаад нарийн тайлбарыг түр орхив.

Энэ өдрүүд нь сарны төлөв байдалтай холбоотойгоор манай цагаан сарын шинийн нэгэн шиг хөдөлж зөөгдөж байдаг. Хаврын хамгийн эхний бүтэн сарын дараах Ням гарагийг энэ өдөрт тооцдог. Хамгийн эртдээ 3-н сарын 22-д хамгийн оройдоо 4-н сарын 25-ны хооронд таардаг.

Дүгнэн хэлэхэд, энэ улсад шашинг ил тод суртчилахгүй шигээ эсэргүүцэхгүй юм. Гэвч маш олон зүйл шашинтайгаа холбоотой байж хүмүүсийн итгэл үнэмшилийг шашинаар дамжуулан эмх цэгцэнд оруулсаар байгааг харж мэдэрч байна даа…

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>