Айхтар үнэн үг хэлжээ

Ухаантай хүнд ном сургавал огторгуйн од гараг адил

Учир мэдэхгүй хүнд сургаал үг хэлэх

Ургац үзэхгүй газар тариа хаясантай адил

Үг мэдэхгүй хүнд үг хэлэх үхрийн эвэрт тариа цацсан адил

Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг үнсэнд хаясан сувд адил эх сурвалж: https://iregedui.wordpress.com

Нагаржунай /Лүдэв гэгээн/

Бэрх зовлонг тэсэж чадваас хатуужил мөн Бэрх утгыг тайлж чадваас мэргэн буюу Бэрх үйлийг хариулж чадваас хүчит буй

Хамуугаа маажихад таашаал төрөвч Хамуугүй бол түүнээс ч таатай Ертөнцийн хүсэл шуналын жаргалаас Ерөөс шуналгүй нь илүү жаргалтай

Эх сурвалж: http://zovhun.blogspot.de/2010/10/blog-post_15.html

Өнөөдрийн зүйр үг

Эрт босвол нэгийг үзнэ

Орой унтвал нэгийг сонсоно

Эрдэм мэдлэгийн улирал эхэллээ

Сайн байцгаана уу? Эрхэм зочид оо,

Сүүлийн үед заваар бага байж блогтоо идэвхитэй зүйл мэдээ мэдээлэл оруулж чадсангүй болов. 9-р сарын 1-н бол бидний хувьд баярын өдөр, мэдлэгийг өдөр байдаг. Шинэ сарын эхний бичлэгээрээ Ардын зүйр цэцэн үгээс оруулахаар шийдлээ.

Бид бүгдэд ухаан нэмсэн зүйр үгсээ хамтдаа уншицгаая.

Шавийн эрдэм багшаас зулын гэрэл тосноос . . . → Read More: Эрдэм мэдлэгийн улирал эхэллээ

Монгол ардын зүйр цэцэн үгс

Уншиж мэдэхэд ном сайхан Уулзаж ярихад нөхөр сайхан

Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр

Шавийн эрдэм багшаас Зулын гэрэл тосноос

Ховдог хүн хон хэрээтэй адил Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил Ховч хүн хоёр хөлт могой адил Ховын үг хоёр үзүүрт зүү адил

Эх сурвалж: www.medeelel.mn

Зовож шаналвал тэвчээрэй Зовлон үзвэл даваарай Жаргал ирвэл баярлаарай Жаахан зүйлд . . . → Read More: Монгол ардын зүйр цэцэн үгс

Солонго билээ БИ

Гайхалтай юмаа. Энэ шидэт шүлгүүдийг бичсэн бас уншсан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Танд эрүүл энхийн дээдийг ерөөж урт наслан улам ихийг туурвиж бүтээхийг хүсье! Мөн эдгээр сайхан шүлэгнүүдийг интернэтэд байршуулж байгаа Нойр нь хулжсан Билгүүн-д (sleeplessbilguun) талархаж байгаагаа илэрхийлье!

Зүйр цэцэн үгс

Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу

Толь шиг царайнаас тунгалаг сэтгэл дээр

Хад байгаад хагарсанд орвол хамаг мөнх байсан нь дээр Ханилж байгаад салсанд орвол хараа ч үгүй явсан нь дээр

course: http://saladtv.kr/?document_srl=93392

Уншиж мэдэхэд ном сайхан Уулзаж ярихад нөхөр сайхан

Ангир уургийг ээжээс А үсгийг багшаас

Шавийн эрдэм багшаас Зулын гэрэл тосноос

. . . → Read More: Зүйр цэцэн үгс

Амьддаа бие биенээ хайрла, Хүмүүс ээ…

Алдарт Яруу Найрагч, Түүхт Хүмүүн О.Дашбалбар

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла! Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул, Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх! Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ, Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү. Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын . . . → Read More: Амьддаа бие биенээ хайрла, Хүмүүс ээ…

Мэргэдийн хэлснээс

Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг.

Күнз

Олон үгийг тэвчиж ончтой зөв ярьж бай.

Демокрит

Хүмүүсийн үйлдэл бол тэдний санааг хамгийн сайн орчуулагч.

Ж.Локк

Их баяр баясгалан гагцхүү их хөдөлмөр зүтгэлээр олдоно.

. . . → Read More: Мэргэдийн хэлснээс

Онч мэргэн үгс

Нэгэнт өөрийгөө олж авсан хvн орчлон дээр ахиж юуг ч гээдэггvй. Нэгэнт доторхи хvнээ таньж авсан бол өрөөл бусдыг ч төвөггvй ойлгодог.

 

Өөрийгөө голно гэдэг ухаантай амьдрах зайлшгvй нөхцөл.

Өөртөө сэтгэл дундуур байхаас л боловсорч хөгжихийн эхлэл тавигддаг юм

 

Ямагт хvрч чадахгvй зvйлдээ дурлаж амьдрах хэрэгтэй.

Өөдөө тэмvvлдгийнхээ хvчинд л хvн өндөр . . . → Read More: Онч мэргэн үгс