Сайн байцгаана уу? Эрхэм зочид оо,
Сүүлийн үед заваар бага байж блогтоо идэвхитэй зүйл мэдээ мэдээлэл оруулж чадсангүй болов. 9-р сарын 1-н бол бидний хувьд баярын өдөр, мэдлэгийг өдөр байдаг. Шинэ сарын эхний бичлэгээрээ Ардын зүйр цэцэн үгээс оруулахаар шийдлээ.
Бид бүгдэд ухаан нэмсэн зүйр үгсээ хамтдаа уншицгаая.
Шавийн эрдэм багшаас зулын гэрэл тосноос
Эрдмийг эхнээс эвийг эртхэнээс
Хүний бурхан өөрийн буг хоёр адил
Хүнийг хэлбэл өөрийгөө хэлсэнтэй адил
Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил
Цай аягалахгүй дайлах малгай өмсөхгүй золгохтой адил
Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй
Хийгээгүй байж хөөрөх муу
Хийсэн гэж бардамнах муу
Хурц хутга гарт халтай
Худал үг өөрт халтай
Хад байгаад хагарсанд орвол хамаг мөнх байсан нь дээр
Ханилж байгаад салсанд орвол хараа ч үгүй явсан нь дээр
Эх сурвалж (http://www.medeelel.mn/)
Recent Comments