Онч мэргэн үг

Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр боломж, ирээдүй бол бэлэг. Махатма Ганди

Mohandas Karamchand Gandhi. (2 October 1869 – 30 January 1948)
Энэтхэг оронг Их британийн дарлалаас чөлөөлөхийн төлөө тэмцэгч байсан. Түүний гол үзэл санаа бол эрх чөлөөг олохын тулд хүч хэрэглэхгүй байх, бэрхшээл зовлонг туулан гарах байжээ. Тэрээр Лондонд Хуулийн чиглэлээр боловсрол эзэмшсэн байна. Тэрээр 13-н настайгаа гэрлэсэн, 4-н хүүгийн эцэг байжээ. Ганди Энэтхэгийн болоод дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн нэгэн бөгөөд түүний үзэл бодлыг эсэргүүцэгч нарын гарт буюу буудуулан амиа алдсан байна. Сайхан гэр бүлд төрж өсөөд, өндөр боловсрол эзэмшсэн Ганди тэр бүхнээ суурь болгон Энэтхэгт ноёрхоод байсан олон чиглэлийн шашны урсгалын бусармаг буруу үйлдлүүдийг няцаан, эв нэгдэл, энэрэнгүй ёс, тэгш эрхийн төлөө тэмцэгч болсон байна.

Өөрийн үзэл бодлын төлөө амиа өгсөн түүний хэлсэн үг агуу ажээ. Өнгөрсөн бүхнээсээ суралцаж чадах аваас бид алдааг дахин гаргахгүйсэн. Өнөөдөр бүрээ үр бүтээлтэй өнгөрөөвөөс үнэхээр боломж тэр билээ. Харин угтан буй маргааш бол бидэнд ирж буй бэлэг юм. Шинэ өдөр бүр шинэ итгэл, шинэ ухаарал, шинэ төлөвлөгөө, шинэ хүсэл мөрөөдлөөр эхэлж байгаасаа, хүн бүхэнд. Өглөө бүрийг өөдрөг бодлоор эхлүүлж, хүрээлэн байгаа хүн бүртээ зөвхөн сайхан үгс хэлж, сайхан инээмсэглэл бэлэглэн гунигт бараан бодол, өчигдөрийн алдаагаа сургамж болгон суралцаад ирээдүйгээс ирэх бэлгийг баяртайгаар хүлээж авч сурах сан.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>