Цахим сургалтын үнэлгээний асуудалд

Цахим сургалт бол орчин үеийн сургалтын цаашдын чиг хандлага болох нь тодорхой болсон өнөө үед энэ хэлбэрийн сургалтыг үнэлгээ хийх тогтсонх стандарт, загвар манай улсын боловсролын системд нэн чухал болоод байгаа билээ.
Цахим сургалтын үнэлгээний онол нь Боловсролын үнэлгээний ерөнхий онолын нэгэн салбар чиглэл болон хөгжиж байна. Web 2.0 технологи гарч ирсэн нь цахим хэлбэрийн сургалтыг шинэ үе шатанд гарах нэгэн чухал нөхцөл болсон хэмээн олон эрдэмтэн судлаач нар үзэж байна. Шинэ технологи гарч ирсэнээр энэ чиглэлийн сургалтыг зөвхөн компьютерийн мэргэжлийн хүмүүс голчлон сонирхож хөгжүүлж байсан хязгаарлагдмал байдал хүрээгээ тэлж бусад салбар шинжлэх ухааны судлаач багш нар ч сургалтандаа цахим агуулгыг бэлтгэн өргөнөөр ашиглах боломжтой болсон юм.
Үүнээс гадна компьютерийн техникийн үзүүлэлтүүд ханасан түвшинд хүрч үнэ өртөг харьцангуй тогтвортой болсон нь улс орнуудын иргэд мэргэжил мэдлэгийн түвшингээс хамаарахгүй гэртээ компьютертэй болох таатай боломжийг бий болгож өгсөн. Мөн интернэтийн хурд ихсэж үнэ өртөг буурсан явдал хувь хүмүүсийн блог хөгжүүлж цахим агуулгын хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бий болгосон. Эдгээр бүх нөхцөлүүд хамтдаа нийт хүн амын цахим мэдлэгийг дээшлэх, компьютер болоод интернэтийг өргөн ашиглах эхлэлийг тавьж өгсөн.
Цахим хэлбэрийн агуулга ихсэх тусам хувь хүмүүсийн интернэтээр цахим агуулга эрж хайх, ашиглах мэдлэг дадал нэмэгдсэн нь цахим сургалтыг сургалтын нэгэн үндсэн чиг хандлага болгоход хүргэж билээ.
Цахим сургалт бол олон мэргэжлийн олон хүмүүсийн багаар хийж босгодог нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Иймд цахим сургалт, цахим хичээл, цахим хөтөлбөрүүдийг үнэлэхдээ эдгээр оролцсон бүх бүлэг хүмүүсийн ашиг сонирхол, хүлээж буй үр дүнг багтаасан тийм онолын хувьд бат суурьтай аргачлалаар үнэлгээг явуулах ёстой.
Одоогоор дэлхий нийтийн хэмжээнд тогтсон стандарт үнэлгээ байхгүй байгаа бөгөөд орон орныы судлаач нар цахим сургалтын үнэлгээний загваруудыг эрчимтэйгээр хөгжүүлэн өөр өөрийн орнуудад болоод гадаадын судлаач нартай хамтран хэрэгжүүлу туршсаар байна. Цахим сургалтын үнэлгээний асуудлыг боловсролын үнэлгээтэй хольж хутган ойлгож болохгүй. Боловсролын үнэлгээ нь маш эртнээс хөгжиж ирсэн бөгөөд дэлхийн 2-р дайны дараагаар буюу 1950 аад оноос эхлэн цоо шинэ үе шатанд гарч хөгжиж эхэлсэн түүхтэй байдаг.
Гэхэдээ цахим хэлбэрийн сургалт үнэн утгаараа 2000 аад оноос хойш яригдах бөгөөд энэ нарийн нийлмэл сургалтын системийг үнэлэхэд тохирсон шинэ загвар хэрэгтэй байгааг судлаач нар хүлээн зөвшөөрч олон судлаач нар анхаарал хандуулан ажиллаж байна.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>