Амьдрал гээч олон өнгөтэйг баталж энэ жил Монголчууд бид албан ёсоор Наадамаа цуцалж айхтар цар тахалтай тэмцэхэд зон олноороо анхаарч байна. Цаг нөхцөлтэйгээ холбогдсон энэ шийдийг түмэн олон минь олон өнгөөр хүлээж авсан ч тэгээд НААДАМ үнэхээр болсонгүй ээ…
Хэдий эх ороноосоо хол байгаа ч Наадамынхаа нээлтийг үзэж, баяртай сайхнаар өөдрөг суудаг сан. Өмнөх жилүүдийн нээлтийг үзээд л энүүхэндээ наадамлаж өнгөрч байна даа бид.
Ямар ч байсан нэг жил өнжлөө ч Наадам маань бидний сэтгэлд байж, уламжлал түүх минь амьд хэвээрээ, ард олон бид сэтгэлдээ наадамаа тэмдэглэж байна.
Монгол Түмэн олондоо Баяр наадмын мэндийг хүргэж алсын нутгаас мэхийн ёсолъё.
Recent Comments