Цахим сургалтанд SURE аргачлалаар үнэлгээ хийсэн туршилт, судалгааг энэхүү өгүүлэлд багтаав. Ковид 19 цар тахлын улмаас олон сургуулиуд урьдчилсан бэлтгэл хийж амжилгүй сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлага үүссэн. Үүссэн нөхцөл байдалд зохицон сургуулийн багш, удирдлага сургалтыг тасралгүй явуулахаар хичээлүүдийг цахим хэлбэрээр орж эхэлсэн. Ийнхүү бэлтгэлгүй шахам эхэлсэн онлайн сургалтын оюутанд хүрэх хүртээмж ямар байгааг энэхүү судалгаагаар илрүүлэхийг зорьсон.
Өгүүллийн эхийг Дээд боловрол сэтгүүлийн 2021 оны 5-р сарын дугаараас дэлгэрүүлэн уншаарай. Доктор С.Базаррагчаа, Доктор Э.Сэлэнгэ багш нартай хамтран ажиллаж энэхүү өгүүллийг хэвлүүлэв.
Өгүүллийг ишлэх загвар:
- Т.Уранчимэг, С.Базаррагчаа, Э.Сэлэнгэ, (2021), Цахим сургалт: эм зүйч мэргэжлийн онлайн сургалтыг SURE аргачлалаар үнэлсэн туршилт, судалгаа, Дээд Боловсрол сэтгүүл, Д.1 (5), хх.95-99, ISSN: 2707-6202.
Recent Comments