Төрсөн өдөр

Төрсөн өдөр маргааш гэж бодохоор л сэтгэл хачин догдолдог сон. Хүүхэд байхад, аавдаа гүйж очоод л Ааваа миний төрсөн өдөр ш дээ гэхээр, Аав: Миний хүү хэд хүрч байгаа билээ? гэдэг сэн. Тэд гээд л хэлэхээр өө ёстой том болж байгаа юм байна, алив нэг үнэсье гээд хошуугоо цорвойлгож ирээд нэг үнэрлэчихнэ. Тэгээд л болоо.

Анхны төрсөн өдрөө 18 хүрэхдээ Новосибирк хотын оюутны байранд курсынхээ хэдтэй жинтэйхэн тэмдэглэж байж билээ. Тэр болтол төрсөн өдөр тэмдэглэж үзээгүй байсан. Манай гэрт төрсөн өдрөө дунд эгч маань л сүртэй тэмдэглэдэг байснаас бусад нь бол огт тэмдэглэгдэггүй байж билээ.

18 хүрнэ гэж догдлоод л, гэрээс холдож хилийн дээс алхаад хол явсныг ч хэлэх үү, анх удаа дураараа аашилж үсээ задгай тавьж байгаад зурагаа авахуулж байж билээ… Хөгжилтэй юм шүү. Тэр үед бол их л зоригтой алхам хийж, эрх чөлөөгөө эдэлж байгаа нь тэр байсан юм.

Зуугийн талыг давах нь ээ… одоо. Цаг хугацаа ямар хурдан өнгөрдөгийг өнөө бодож сууна.

Хүүхэд байхад өдий насны хүмүүсийг хөгшөөн хүн гэж хардаг байлаа. Тэгсэн өөрөө энэ.

Нас нэмэх тусам эцэг эхээ их бодох болж. Тэднийгээ ихэд үгүйлэх юм даа. Намайг төрүүлсэн өдөр юм шүү дээ үнэндээ. Би төрсөн биш, ээж минь төрж намайг энэ ертөнцөд мэндлүүлсэн өдөр. Эхээсээ унасан өдөр. Эх дэлхийн татах хүчийг анх мэдэрсэн өдөр.

Цагийн хүрд ямар хурдан эргэдийг мэдрүүлсээр дахин нэг нас нэмлээ…

Төрсөн өдөр минь ямагт догдлом сайхан байдаг. Тийм болгодог намайг хүрээлсэн бүх хүмүүстээ баярлалаа.

Хайрт хань, хонгор үрс, ах дүүс, найз нөхөд бүгд л надад сайхныг ерөөж, миний төрсөн өдрийг сэтгэлээрээ хамт тэмдэглэдэг. Олон сайхан урмын үгс хүлээн авч, урагшлан тэмүүлэх эрч хүчийг олж авдаг сайхан өдөр шүү.

Жаргана даа жаргана. Жар гарсан ч төрсөн өдрөө тэмдэглэнэ дээ, тэмдэглэнэ.

Сайхаан сайхан.

1 comment to Төрсөн өдөр

  • Javza

    Hamgiis hundet bagshaa Horvood mendelsen udriin bayriin mendiig hundetgel duuren hurgej bn. Ta bol hun bolsnii hergee buteej ijii aav, ger bul, vr huuhduudiinhe, shavi bidniihe, eh orniihoo baharhal bolson hundet humuun bilee gdgiig olon tumnii umnuus tanii hudulmur uigagui hicheel zutgel, hatan uhaan bugdiig ugiin saihan buhneer bagtan duulgaj baigaag mini huleen avna uu. ta mini saihan bayrlaarai. tanii hairtai buh humuust vrgelid saihan buhen uchiran zolgoj baihiin yorool urguj bna.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>