Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 8-р сарын 13-ны нийтлэл.
Хэлтэй бол хөлтэй (1).
Хүн бүр сайхан амьдрахыг хүсдэг. Тэгэх ч эрхтэй. Хаана аль усад төрсөн, хэний гэр бүлд төрсөн, тэр бүү хэл ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй байх ч энэнд хамаагүй.
Сайхан амьдрах боломж бас хүн бүрт нээлттэй байдаг. Зөвхөн баян айлд төрвөл, боловсролтой айлд төрвөл үгүй бол баян улс оронд төрвөл сайхан амьдардаг юм биш.
Сайхан амьдрал гэж СЭТГЭЛд байгаа амар амгалан, хайрыг мэдрэх бас түгээх, сурах хүсэл тэмүүлэлтэй байх, хийж бүтээх гэж би ойлгодог.
Мэдээж газар үзэж, нүд тайлах сайхан амьдралын нэгэн томоохон хэсэг болно.
Тэгвэл сайхан амьдралд хүргэх олон замуудын нэг нь ХЭЛ СУРАХ гэж би хэлмээр байна.
Хэлтэй бол хөлтэй
гэж ардын мэргэн үг маш их учиртай билээ. Хөлгүй бол ямархан хэцүү байх билээ? Тэгвэл та хэлгүй бол хөлгүйтэй л ижил гээд бодчих. Та зөвхөн төрөлх хэлээрээ ярьдаг бол бусад хэлийг огт сонирхдоггүй бол тэр мэдээж таны асуудал бас таны шийдэл.
Гэхдээ та өөр ямар нэгэн хэлийг сураад үзвэл бас нэгэн шинэ сайхан ертөнцийг өөртөө нээж өгдөг юм шүү.
Орчин цагийн хүнд Англи хэл бол мэдэж байх ёстой нэг хэл учир өнөөдрөөс эхлээд та англи хэл сурах тухай бодож эхлээрэй.
Хэлийг мөнгө зарж курст суулгүй, өөртөө амар хялбар замаар, өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлэнгээ хэрхэн сурах тухай өөрийн бяцхан туршлагаасаа цаашдаа хуваалцах учир та энэ постны дор сонирхож байгаа эсэхээ бичээрэй.
Заавал гадаад явах гэж хэлийг сурдаггүй юм шүү. Хэл сурах нь таны тархинд маш сайн дасгал болж алсдаа сурсан хэлээ ашиглан өөр олон сайхан боломжийг өөртөө нээж өгдөг учир л хэлтэй бол хөлтэй гээд байгаа хэмээн би ойлгодог.
Танд олон сайхан боломжийг нээх тэр шийдлийг та л өөрөө гаргахад болно.
Хэл сураарай.
Танд амжилт хүсье.
Эх сурвалж ЭНДЭЭС
Recent Comments