Хичээлийн шинэ жил

9-р сарын 1.

Хүүхэд байхад энэ өдөр хамгийн сайхан өдрийн нэг байдаг байлаа. Олон сараар уулзаагүй ангийн хүүхдүүдээ харж баясаад л. Сургуулийн гадаа хөөр баяртай хүүхдүүдийн цангинасан дуу хангинаж байдаг сан. Эцэг эх биднийг дагаж ажлаа алдаад сургуулийн гадаа ирдэг байгаагүй л санагдах юм.

Голцуу л гэрийнхээ ойрхон сургуульд явна. Тиймээс ээж ааваар хүргүүлэхгүй гүйгээд оччихдог байсан юм болов уу… Ах эгч нар хүргэж өгдөг л байсан байх даа бага ангид. Ямар чиг л байсан өнөө цагийнх шиг сүржин хирнээ агуулга багатай эхэлдэггүй л байсан.

Бор форм дээрээ цагаан фартук өмсчихнө. Үсэндээ тууз зүүгээд л. Цагаан тирко бас өмсдөг байсан санагдаж байна. За ер нь л 9-н сарын 1-н нээрэн л Баярын өдөр байдаг байсан.

Одоо цагт сургууль бүр сүржин нээлтээр эхэлнэ. Бага ангийн эцэг эхчүүд олон цагаар ажлаа алдан сургуулийн гадаа залхсан байдалтай зогсоно. Сунжирсан утга агуулга багатай НЭЭЛТ гэгч юман дээр гангарсан баахан багш нар тэр тусмаа захирал гэгч хүн гол дүрд тоглоно… Жилээс жилд сүржигнэх нь нэмэгдээд агуулга нь багадаад байх бололтой юм.

2020-21 оны хичээлийн шинэ жил эхэлж байна.

Энэхүү бичлэгийг минь цаг гарган уншиж байгаа Хүн бүрт эрдмийн өдрийн мэндийг хүргэе. Нэгэн цагт та бидний сурагч насны хамгийн дурсгалтай сайхан өдрийн нэг энэ өдөр байсан билээ. Шинэ хичээлийн жил гээд нэршлээсээ цаанаа л нэг сайхан шинэлэг. Шинээр бүгдийг эхэлж болох мэт санагдах өдөр.

Таны шинэ хичээлийн жил олон сайхан үйл явдлаар баялаг, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>