Суралцагч төвтэй сургалт
Энэ сэдвээр ярилцахын тулд эдгээр үгсээр яг юуг илэрхийлж байна вэ? гэдгийг сайтар тодорхойлох нь чухал юм.
Суралцагч төвтэй сургалтыг зарим тохиолдолд суралцагч төвтэй боловсрол хэмээн нэрлэдэг [1]. Тэрчлэн сурган заах арга зүйн нэг чиглэл хэмээн үздэг судлаачид ч олонх болох нь бий. Энэ тохиолдолд заах арга зүйн төвд багш биш харин суралцагч байхаар сургалтын хэрэгсэл, арга техникийг сонгодог.
Сургалтын олон чиг хандлагын нэг нь Суралцагч төвтэй сургалт юм. Албан боловсрол эхэлсэн цаг мөчөөс өнөөг хүртэл дагаж мөрдөж ирсэн уламжлалт сургалтын чиг хандлага нь Багш төвтэй сургалтанд хамаарагдана. Суралцагсад сонсох, ажиглах, дагах байдалтайгаар сургалтанд оролцож, багш суралцагсадын өмнө зогсож илтгэх, үзүүлэх, заах буюу сургалтын үйл ажиллагааны гол идэвхитэй үүргийг өөртөө хүлээхийг Багш төвтэй сургалт буюу уламжлалт сургалт гэнэ.
Сургалтын үйл явцын үед СУРАЛЦАГЧ бүх үйл ажиллагаанд идэвхитэй оролцогч байхаар боловсролын орчинг бэлтгэж, сургалтыг явуулахыг суралцагч төвтэй сургалт гэнэ.
Оюутан төвтэй сургалт
Суралцагч төвтэй сургалтыг олон янзаар нэрлэх нь бий. Жишээлбэл, Оюутан төвтэй сургалт (student–centred learning (SCL)) гэж сурганы болоод сургалтын эх сурвалжуудад бичсэн нь их бий. Олон тооны тодорхойлолт, ойлголтууд энэ хэллэгтэй холбогдсон байдаг (Taylor 2000). Туршилт дээр суурилсан сургалт (Burnard 1999), өөрөө бие даан суралцах зэрэг нь бүгд оюутан төвтэй сургалтын нэг хэлбэрүүдэд хамаарагдана. Энэ ойлголт нь судлаачидаас, сургуулиудаас хамааран хоорондоо ялгаатай тодорхойлолтууд байх боломжтойг анхаарвал зохино. Нэг хэллэгийн талаарх ялгаатай ойлголтууд нь оюутан төвтэй сургалтыг хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээл учруулдаг талтай. Оюутан төвтэй сургалтын тухай 1905 оноос (Hayward) яригдаж эхэлжээ. 1956 онд Dewey өөрийн ажилдаа мөн л оюутан төвтэй сургалтын тухай өгүүлж байжээ (O’Sullivan 2003).
Carl Rogers-ийг үйлчлүүлэгч төвтэй зөвлөх үйлчилгээний эцэг хэмээн үздэг бөгөөд тэрээр энэ чиглэлийг анх удаа боловсролд суурь онол болгон нэгтгэжээ (Burnard 1999, Rogoff 1999). “80-аад оны сурахуйн эрх чөлөө” номонд Rogers (1983) өгүүлэхдээ багш төвтэй сургалтаас оюутан төвтэй сургалт руу шилжиж байгаа энэ үед сургалтын орчинг энэ хэлбэрийн сургалтанд тааруулан өөрчлөх шаардлага урган гарсаныг тэмдэглэжээ. Уламжлалт арга барилын үед сургалтын орчинд оюутнууд идэвхигүй, уйдсан байдгийг өөрчлөх шаардлагатай гэжээ.
Оюутан төвтэй сургалтын үед багш чиглүүлэх үүргээр оролцох нь зүйтэй байдаг (Simon 1999, Barr and Tagg 1995) . Ийм сургалтын үед багш мэдээллийг дамжуулах хэлбэрт анхаарч эхэлсэн. Гэтэл энэ байдлыг шүүмжлэгчид олширсноос оюутан төвтэй сургалт болон түүнтэй ижил төстэй сургалтын хэлбэр өргөн тархах боломжгүй болсон байдаг.
Оюутан төвтэй сургалт гэсэн үг хэллэг байсаар байгаа нь энэ талаар олон сургуулиуд, багш нар ярьсаар байгаа боловч энэ хэлбэрийн сургалтыг үнэн утгаар нь хэрэгжүүлсэн нь сул байгааг зарим судлаачид тэмдэглэсэн байдаг (Lea et al. (2003)).
Ашигласан материал:
[1] Суралцагч төвтэй сургалтын лавлах
Recent Comments