1994-95 онд хийгдсэн Дээд боловсролын чанарын үнэлгээ, Европын холбооны төслийн төгсгөлд Европын хэмжээний үнэлгээний байгууллага байгуулах санал анх гарчээ.
1998 оны 9-р сарын 24-ны өдрийн 98/561/EC Зөвлөлийн санал, 1999 оны Болонийн мэдэгдэлийн дараагаар 2000 онд European Network for Quality Assurance in Higher Education буюу Дээд боловсролын чанарын баталгааны Европын сүлжээг үүсгэн байгуулж Европ даяараа чанарын асуудал дээр хамтран ажиллах болжээ.
2004 онд энэ сүлжээ нь албан ёсоор European Association for Quality Assurance in Higher Education (ENQA) буюу Дээд боловсролын чанарын баталгааны Европын Нийгэмлэг хэмээн нэрлэгдэх болжээ.
ENQA нийгэмлэгийн эрхэм зорилго нь: дээд боловролын чанарыг сайжруулахад анхааран ажиллаж чанарын баталгаа, хөгжлийн асуудлыг дотоод, гадаадад хангах, үйлчилгээ ба хамтын ажиллагааг дэмжих гэж тодорхойлжээ.
ENQA нь Европын дээд боловсрлоын хүрээнд үйлчилгээ үзүүлж Европод суралцаж байгаа оюутнууд, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг хүртэх боломжийг хангахад чиглэн ажилладаг.
Энэхүү нийгэмлэг нь дээд боловсролын системүүдийн ялгаатай талуудад нээлттэй ханддаг бөгөөд дараах зүйлүүдийг гол чиглэлээ болгон ажилладаг. Үүнд:
- Ил тод байдал: ENQA нь өөрийн дүрэм журам, үнэлгээний үзүүлэлтүүд, үнэлгээ хийх үйл явц болон тайлангаа нээлттэй хэвлэн нийтэлдэг.
- Бие даасан байдал: ENQA магадлан итгэмжлэлийн байгууллагууд ба дээд боловсролын байгууллагуудын бие даасан үйл ажиллагааг идэвхитэй дэмжин ажилладаг.
- Хамтын үйл ажиллагаа: ENQA өөрийн гишүүн байгууллагуудтай зөвлөх, хамтрах хэлбэрээр ажилладаг.
- Шудрага үнэнч байдал: ENQA нь шудрага, үнэнч байдлыг эрхэмлэн бодит, мэргэжлийн түвшинд ажилладаг.
Ашигласан материал:
ENQA нийгэмлэгийн албан ёсны вэб сайт
Recent Comments