Үнэлгээ, магадлан итгэмжлэл хийдэг байгууллагууд: Герман улс

1948 онд дээд боловсролын чанарын баталгааг хариуцах үндсэн байгууллага болох КМК: Kultusministerkonferenz байгууллага байгуулагджээ. Бакалавр болон магистрын хөтөлбөрүүд КМК байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн байх ёстой хэмээн заажээ. 1957 оны 9-р сарын 5-д Шинжлэх ухаан ба Хүмүүнлэгийн зөвлөл байгуулагдаж 2001 оноос хувийн болоод шашны сургуулиудыг магадлан итгэмжилж эхэлсэн байна.

2004 оны 10-р сарын 15-д Герман дахь сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг байгууллагуудыг гэрчилгээжүүлдэг нэгдсэн санг КМК байгуулжээ. Үнэлгээний зөвлөл нь магадлан итгэмжлэл хийдэг байгууллагуудыг  үнэлгээний үзүүлэлтүүд бүхий заавар, үнэлгээний системээр хангадаг. Одоогоор 10-н байгууллага гэрчилгээ авсан, магадлан итгэмжлэл хийх эрхтэй байдаг аж. Үүнд:

  • AHPGS – Accreditation Agency for Study Programs in Special Education, Care, Health Sciences and Social Work. Тусгай боловсролын сургалтын хөтөлбөрийн агентлаг. Анагаахын шинжлэх ухаан, сувилахуйн шинжлэх ухаан болон нийгмийн ажилтан чиглэлийн хөтөлбөрүүд багтана.
  • AKAST – Agency for Quality Assurance and Accreditation of Canonical Study Programs. Шашны сургуулийн магадлан итгэмжлэлийн агентлаг.
  • ACQUIN – Accreditation, Certification and Quality Assurance Institute. Магадлан итгэмжлэл, гэрчилгээжүүлэлт, чанарын баталгааны институт.
  • AQAS – Agency for Quality Assurance by Accreditation of Study Programs. Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл.
  • AQ Austria – Agency for Quality Assurance and Accreditation Austria. Чанарын баталгаа ба магадлан итгэмжлэлийн Австрийн агентлаг.
  • ASIIN – Accreditation Agency for Degree Programs in Engineering, Informatics/Computer Science, the Natural Sciences and Mathematics. Инженерийн шинжлэх ухаан, информатик, байгалийн шинжлэх ухаан ба математикийн салбарын сургалтын хөтөлбөрт магадлан итгэмжлэл, үнэлгээний агентлаг.
  • evalag – Evaluation Agency Baden-Württemberg. Ваден-Вурттэмбергийн үнэлгээний агентлаг.
  • FIBAA – Foundation for International Business Administration Accreditation. Олон улсын бизнесийн удирдлагын магадлан итгэмжлэлийн сан.
  • OAQ – Swiss Center of Accreditation and Quality Assurance in Higher Education. Дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгааны Швецарийн төв.
  • ZEvA – Central Evaluation- and Accreditation Agency. Үнэлгээний төв ба магадлан итгэмжлэлийн агентлаг.

Ашигласан материал:

Үнэлгээний төвийн албан ёсны вэб сайт

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>