ASIIN байгууллага

ASIIN e. V. (Akkreditierungsagentur für Studiengänge der Ingenieurwissenschaften, der Informatik, der Naturwissenschaften und der Mathematik e. V.)

Инженерийн шинжлэх ухаан, информатик, байгалийн шинжлэх ухаан ба матемматикийн салбарын сургалтын хөтөлбөрт магадлан итгэмжлэл, үнэлгээ хийдэг байгууллага.

Энэхүү нийгэмлэг нь 1999 оны 7-р сард байгуулагдсан. Анхандаа инженерийн ба информатикийн чиглэлийн хичээлийн агуулгуудыг магадлан итгэмжлэх зориулалттайгаар ашиг сонирхолын бус нийгэмлэг хэлбэртэй байсан. 2001 оны 7-р сард анх удаа инженерийн хөтөлбөрт үнэлгээ хийж ASII гэрчилгээг олгосон. 2002 оны 9-р сард ASII нийгэмлэг хими, биохими, химийн инженерчлэлийн чиглэлээр магадлан итгэмжлэл хийдэг байгууллагатай нэгдсэн. Инйхүү одоогийн ASIIN байгууллага бий болсон. 2003 оноос байгалийн шинжлэх ухаан ба математикийн чиглэлээр үнэлгээ хийдэг комиссийг байгуулсан.

2006 оны 2-р сард Инженерийн сургалтын магадлан итгэмжлэлийн Европын сүлжээ байгууллага болох ENAEE-д гишүүнээр элссэн.

АСИИН ТББ нь шинжлэх ухаан, боловсрол ба үйлдвэрлэлийн салбарын 200 орчим шинжээч гишүүдтэй. Тэрчлэн 1600 орчим аудиторууд үнэлгээний үйл ажиллагаанд оролцож байдаг. Аудиторууд магадлан итгэмжлэлийн үед бичиг баримтыг хянах, шалгах үйл ажиллагааг хийхээс гадна сургуулиудад очиж ажилах комисст орж ажилладаг.

АСИИН ТББ нь олон тооны гишүүн байгууллагуудтай байдгийг 4-н бүлэгт хуваан ангилдаг.

Бүлэг 1. Техникийн ба шинжлэх ухааны нийгэмлэгүүд, мэргэжлийн байгууллагууд

Бүлэг 2. Худалдааны байгууллагууд ба Нийгмийн чиглэлтэй холбоодын тэргүүлэгч байгууллага

Бүлэг 3. Их сургуулиуд

Бүлэг 4. Дээд сургуулиуд

АСИИН ТББ нь Үнэлгээний нийгэмлэгийн (DEGEVAK e.V.) гишүүний хувьд тухайн байгууллагаас тогтоосон үнэлгээний стандартыг мөрдөн ажилладаг. Аливаа үнэлгээ нь дараах үндсэн шинжийг бүрэн хангасан байх ёстой:

  • Үр ашигтай байх
  • Биелэх боломжтой байх
  • Шудрага үнэн байх
  • Нарийн тодорхой байх

Үнэлгээний үндэс нь бодит өгөгдөл дээр суурилан үнэлгээг хийх юм. Үнэлгээ бүрт таарах баримтыг бид өөрсдийн үйлчлэгтэйгээ хамтран эрж хайдаг. Өөрөөр хэлбэл үр дүнг батлах баримт үнэлгээний гол суурь болно. Тоон үзүүлэлтүүд байж болохоос гадна боловсролын талаарх асуулгууд чанарын агуулгыг илэрхийлж байдаг. Хоёр төрлийн үнэлгээний үзүүлэлтүүд стандарт хэлбэрээр тодорхойлж бэлтгэж мөрддөг.

  • Бүтэц. Байгууллагын чанарын удирдлагын систем, бодлого төлөвлөлт
  • Процесс. Боловролын байгууллагын сургалтын үйл ажиллагаа, багшлах үйл ажиллагаа, судалгаа болон удирдлагын үйлчилгээний бүтээмж
  • Сургалтын хөтөлбөр. Зэрэг олгох сургалтын хөтөлбөр, модулууд
  • Хөтөлбөр ба ахьсан хөтөлбөрүүд. Боловсрол, шинжлэх ухааны чиглэлийн төслүүд, ахьсан хөтөлбөрүүд

Дээрх 4-н чиглэлээр үнэлгээ хийх үйлчилгээ үзүүлдэг.

Тогтсон стандартын дагуу үнэлгээг хийдэг. Дараах алхамуудаас бүрдэнэ:

  1. Гэрээ байгуулах. Үнэлгээ хийх обьектоос хамааран үнэлгээний үзүүлэлтүүд, стандартыг сонгоно.
  2. Шалгалт. Дотоодын буюу өөрийн үнэлгээний тайлан, гадаадын буюу шинжээчидийн тайланг үндэслэнэ.
  3. Тайлагнах. Шалгалтын процессийг үнэлгээний үр дүн дээр тулргуулан тайлан бичиж баримт үүсгэнэ.
  4. Дагах үйл ажиллагаа. Үнэлгээг үйлчлүүлэгчид хүргэнэ, хэвлэн нийтлүүлнэ.

Ашигласан материал:

АСИИН ТББ-н албан ёсны вэб сайт 

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>