
Cover of ISCSET 2024 Proceedings
Тэртээ 2011 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн хамтарсан семинар минь жил бүр өргөжсөөр 13 дахь жилдээ олон улсын симпозиум болж олон улсын IEEE байгууллагат хүлээн зөвшөөрөгдөж чадлаа.
2024 миний хувьд олон сорилт учирсан хүнд жил байсан ч оны төгсгөлд ийм сайхан мэдээ дуулсан минь надад илгээсэн ЭЕРЭГ дохио урам өгсөн сайхан зүйл боллоо.
Олон жилийн туршид дэмжиж тусалж, хамтарч байсан бүх хүмүүстээ бахархалтайгаар ТАЛАРХАЖ байна.
International Symposium on Computer Science and Educational Technology (ISCSET 2024)
Компьютерийн ухаан ба Боловсролын технологийн Олон улсын симпозиумын өгүүллийн эмхэтгэл маань ийнхүү Скопуст эрэмбэтэй жагсаалтанд анх удаагаа багтлаа.
2024 он маань ийм сайхан мэдээгээр өндөрлөж байгаа юм чинь ирж буй 2025 маань амжилтаар дүүрэн сайн сайхан мэдээгээр бялхана гэдэгт итгэнэм…
Баярлалаа ТА БҮХЭНД…
Recent Comments