Хайрт ээждээ зориулав


Намар гадаа иржээ

Настай ээж минь бодогдоно

Надаас хамаарч болдог бол

Намуухан дууг нь сонсохсон

Аагтай шаргал цайг нь

Амсаж таалан уух сан

Ажилсаг даруу төрхийг нь

Ахиад нэг харахсан

Сэтгэлд нь таарсан бэлэг

Өгч нэг баярлуулахсан

Сэгсгэр муухай хүүгээ

Өргөж өгөөд үнсүүлэхсэн

Халуун зөөлхөн гарыг нь

Хацартаа нэг хүргэхсэн

Хайртай шүү таньдаа гэж

Харж байгаад хэлэхсэн

Үгийг тань сөрж байсан

Үе бүрээ зүхнэм

Үүрд юм шиг санасан

Өөрийгөө би зэмлэнэм

Дахин ганцхан өдөр

Таньтайгаа хамт байхсан

Далай шиг их ачийг тань

Давтан давтан дуулахсан

Нэг хором ч гэлээ

Таньтайгаа байхын тулд

Нээрэн би одоо

Бүхнийг хийхэд бэлэн байна


2001.08.17 -нд бичжээ

12 comments to Хайрт ээждээ зориулав

  • sangi

    goe shuleg bna shuu.Shan bayarlaarai

  • M.ES10E038

    shuleg taalagdlaaa eejdee hyazgaargui hairtai huu ni

  • b.boldmaa

    bagshaa ih goy shuleg bolson bn shu

  • 5063

    shn shuleg boljee…Eejuud gdg en delhiin hamgiin aguu hun shuu….Humuusee urtei hunii jargaliig udur bolgon medruulj bgaarai. Tmee bi ch bas eejdee mash ih hairtai.
    Amid burhan eejdee bi hairtai.

  • H.M

    Энэ нүд гэдэг сонин шүү зүгээр байхад л нулимсыг дураараа гаргачих юм. Хэрвээ хүн харвал ханиад хүрээд нусаа татаж сууна гэж бодог. Бусдад харуулах дургүй нулмис минь бороо мэт асгарна.
    Нулимс гэдэг гашуун шорвог мөртлөө сэтгэлд амттай байдаг. Хүн уйлснаар зүрхний хүрдэнд цэвэрлэгээ явагддаг. Магадгүй зүрхний хүрдэнд тээг болж байсан зүйл нь нулимсаар гадигшилдаг болохоор нулимс гашуун шорвог болдог байх.
    Энэ шүлэг маш их таалагдаж байна. Сүүлийн дөрвөн мөрт сэтгэл дэхь нэг юмыг минь хөндчихлөө.

  • GK

    Баярлалаа. Үүнийг бичихдээ багш нь Орост эрдмийн ажлаа хийж байлаа. Хүний газар амаргүй л дээ. Тэгээд ээжийгээ маш их санаад сэтгэлдээ орсон үгсийг буулгасан нь энэ. Манай ээж нарийнтаж их зүтэрч нас барсан юм. Би ээждээ их хатуу байсан юм шиг одоо өөрт санагдаад хэцүү байдаг юм. Хайртай ч гэж бага хэлж байсан санагдаад хэцүү л дээ. Иймд ээж чинь амьд сэрүүн бол Охин нь Тандаа маш их хайртай шүү, гэж байнга хэлж байгаарай. Хүнд үг л хэрэгтэй байдаг юм шүү.

  • Oyunaa

    Yamar goy shuleg ve bagshaaa. Tand amjilt husey.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>