Молор Эрдэнэ


…Тахийн удамт Монгол адуу
Тахилга сүлдэнд мөнхөрсөн адуу
Эрийн заяа Молор Эрдэнэ минь ээ
Эргээд олдошгүй морин Эрдэнэ…

Салхи сөрөн давхих сайхан морийг хараад сэтгэл хөдөлдөггүй Монгол хүн ховор бизээ. Би гоё жаазтай улаан морийг анх дэлгүүрт байхыг хараад дуу алдаж байсан юм. Тэгсэн зурсан биш хатгасан гэхээр нь бүүр ч их гайхаж байж билээ.
Энд зураг нь байгаа морь бол харин миний өөрийн анхны хэрээсэн хатгамал бүтээл байгаа юм. Tэр дэлгүүрт байгааг нь авч дийлээгүй учир өөрөө бүтээхээр шийдсэн хэрэг. Тэгээд л их сайхан санагдаад одоо жаахан амармаар санагдахаараа хэрээсэн хатгамал бариад суудаг. Хүүхдүүд маань шуугиантайхан гүйлдээд л, хань маань хажуугаар хоол эргүүлээд, дулаахан гэртээ хатгамалаа хатгаад суух би их дуртай.

6 comments to Молор Эрдэнэ

  • tugaa

    bi bs tsuluut tsagaar oej bna da.bas shureer hiih goe shu.yaj iishee hiisen buteele oruulah be

    • GK

      Та миний блог дээр бүтээлээ тавимаар байгаа бол над руу gantogoo(at)hotmail.com хаягаар мэйлдчихээрээ, зургийг нь. Бас тэр бүтээлээ яагаад хийсэн хэнд зориулсан зэрэг түүх бичвэл бүүр сайн. Би тэгээд гаргаад тавьчихна.

  • Tungalagtamir

    yasan goy yum be

    • GK

      Аан нэг их ачтай хүндээ өгөх юм олдохгүй анх энэ морийг оёсон юм. Бараг л гэрээрээ хөдөлж байлаа. ккк. Хичээлээсээ ирчихээд л орой унтахаасаа өмнө суугаад оёдог байсан. Их амаргүй байсан ч надад таалагдсан. Одоо нэлээн юм хатгаж байгаа шүү. Нэг хэлбэрийн бүтээл мэт санагдаад байгаа юм.

  • uchka

    ymar goy ym be. uuruu hatgaj duuschihaad haraad suuh saihan baihdaa

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>