Итгэл гэж юу вэ?

Өчигдөр гэнэт охины маань ангийн багш над руу залгаж “Өөртэй чинь зөвлөх юм байна. Ирж уулзаач” гэлээ. Дөнгөж 1-р ангид ороод 2-ч долоо хоноогүй байгаа учир би жаахан гайхсан ч нэгэнт хүн надад “итгээд” ярьж байхад би очих ёстой гээд явж очлоо. Түгжирч явсаар бараг 6 болж байхад очсон ч охины маань багш сургууль дээрээ намайг хүлээгээд байж байлаа.

Зөөлөн дуугарсан, намбалаг алхаатай бүсгүй шууд л аль эртний танилууд шиг надад ямар ажил хийх гэж юу санаж байгаагаа шаламгай нь аргагүй ярьж гарлаа. Ангиа тохижуулах гэж нэлээн юм сэтгэж төлөвлөсөн байх юм. Тэгээд шууд л тэр бүхнээ хийлгэх, хэрэгжүүлэх юм болж 2-уулаа сургуулиас гарч такси бариад хотын төв орлоо. Тэр хооронд охины маань багш яагаад над руу ярьсан учраа хэлэв. Тэрээр хэлэхдээ “Чамайг хүүхдээ хүргэж ирж байхад хараад л итгэж болмоор хүн шиг санагдсан” гэв.

Энэ үг л надад өнөөдөр ажилдаа ирэх замдаа итгэлийн тухай бодох эхлэлийг тавьсан юм.

Бид 2 хотын төвөөр баахан яваад дараа нь бүр манай гэрт ирж бодсон санаагаа зураг болгон бэлтгэж аваад охины маань багш бүүр шөнө 12 болж байхад гэр рүүгээ явсан. 6-н настай 38 хүүхэдтэй өглөө 8-н цагаас ажиллаж эхлэх тэр багш ядарсан ч шинжгүй зорьсон ажлаа бүтээв, би азтай хүн юм, хүнээ таньсан байна хэмээн хөөрсөөр гарсан юм.

Итгэл гэж ер юу юм болоо?

Итгэл гэдэг миний бодлоор сэтгэлийг тэтгэдэг ундрага байх. Жаахан ч гэлээ тасралтгүй цутган ордог бяцхаан горхиор тэтгэгддэг гол хэзээ ч ширгэдэггүйтэй адил итгэл өөртөө тээж явдаг хүмүүсийн сэтгэлийн хүч хэзээ ч дуусдаггүй байх аа. Бид хүмүүст сэтгэлээ өгөхөөс өмнө итгэлээ өгдөг юм байна. Надад тэгэж санагдлаа. Тэгээд итгэсэн хүндээ сэтгэлээ дэлгэж хаалгыг нь нээж өгдөг. Тэгэхээр итгэл сэтгэлээс ч чухал зүйл байж болох л юм байна.

Гэхдээ л хүнд их итгэж байгаад аймаар хууртагдах маш хэцүү шүү. Би үүнийг биеэрээ хэд хэдэн удаа амсаж байсан. Хамаг бие өвдөж, хүндрээд, сэтгэл хоосорч, яахаа ч мэдэхээ байдаг. Тэгээд тэгэж их итгэж байсан хүндээ тэр сэтгэлийн хямралаа хэрхэн гаргаж хэлэхээ ч мэддэггүй, хэцүү юм билээ.

20 шахам жил найзлаж, хэцүү хатуу бүхнээс хамгаалж, итгэж явсан найз бүсгүй минь намайг голд минь ортол гомдоогоод өөрийн сонгосон шинэ нөхөдтэйгээ нийлээд явсан. Хэцүү байсан. Гэхдээ ханилсан хань биш учир тэгээд яахав мартагнаж л байна. Бас хөөрхий дөө ядарсан юм гээд юу ч үгүй байхад нь туслаж, сургуульд оруулж, төгсгөөд, ажил хөдөлмөрт оруулж сайн хүний нөмөрт багтааж өгсөн ач дүү маань нүүрээ бууруулж, бидэнд тус болсон ахмад хүмүүсийг гомдоож явна. Бас л хэцүү байсан. Гээд яахав. Хорвоод хүн буруу юм хийвэл заавал хариуг нь амсдаг гэдэгт би итгэдэг учир тэгээд хараад л байж байна.

Иймд үүнийг уншиж байгаа эрхэм Та хэн нэгний итгэлийг олж авсан бол өөрийгөө САЙН хүнд тооцоорой. Тэгээд тэр итгэлийг нь дааж яваарай.

Хүний итгэлийг олох амаргүй

Харин алдах маш амархан шүү!

15 comments to Итгэл гэж юу вэ?

  • Zula

    Hairtai hun maani itgeliig mini aldchih yum…amidralaa tsaash urgeljluulehiin tuld ahin itgeh heregtei bdg. Yaj ahin itgeliig bii bolgoj, behjuuleh we…bodol turshlagaa huwaaltsaach…

    • Zulaad

      Чамд сонголт бий.
      1. Сэтгэлээ шархлуулж, гунигтай өдөр хоногуудыг үргэлжлүүлэх үү, уурлан бухимдаж бухимдлаа янз бүрээр илэрхийлсээр ирээдүйгээ угтах уу

      2.Эсвэл эр зориг гарган өөртөө чин сэтгэлээсээ амалж, ирээдүйгээ жинхэнэ утгаар өөрийн аз жаргалтай өдрүүдээр дүүргэх үү Өөрийн эргэн тойрондоо инээмсэглэл,хайр, сайн сайхныг түгээсээр амьдрах уу

      • SGK

        Сайхан хэлжээ. Бидэнд хэзээд сонголт байдаг гэдэг үнэн. Боломжоо хэзээ ч битгий алдаж байгаарай.

  • hm

    Hunii itgeliig daana gedeg mash hetsuu yalanguya hen negen oort ni itgej bgag medehgui bh ni itgeliig ni aldah undes boloh ba tuuniig medeh ni mash hetsuu T_T

  • Итгэл, итгэл, итгэл …
    Үнэхээр итгэл байхгүй бол амьдрал утгагүй, хоосон зүйл болж хувирна. Таны бодролуудыг уншаад л баймаар шүү.

    • GK

      Жаргалмаадаа: Блогоор минь зочилж бодролоос минь уншаад сэтгэгдэлээ үлдээсэнд баярлалаа.

  • admin

    Бид сэтгэд зүрхтэй төрсөн учир хүнд итгэхгүй амьдрах боломжгүй л дээ. Мөн бидний итгэлийг цаад хүн ихэнхдээ л даахгүй байдаг гэж би боддог. Ялангуяа хувийн харьцааны хувьд энэ илүү нөлөөтэй зүйл болов уу. Ажил, албаны юман дээр бол итгэл алдрахад тэгтлээ их шаналах нь бага мэт. Харин сэтгэлээсээ итгэж байсан дотны анд нөхөд итгэл алдах л хэцүү дээ. Тэрийг биеэрээ мэдэрч явна. Гэхдээ чиний итгэсэн хүн итгэлийг чинь алдсаны төлөө чи хүнд итгэх өөрийн итгэлээ бүрэн алдаж харин болохгүй гэж би боддог. Тэгвэл нэгэн сайн итгэлт андаа алдаад зогсохгүй өөрийгөө бас алдаж байна гэсэн үг. Иймд хэрэв хэн нэгэн итгэлийг чинь алдсан бол тэр хүнийг аль болох хурдан өөрийнхөө сэтгэлийн орон зайнаас үүрд холдуулах хэрэгтэй. Тэгээд харин бусдад итгэх өөрийнхөө сэтгэл, итгэлийг алдахгүй харин тогтоож үлдээх хэрэгтэй дээ.

  • naku

    hunii itgeliig daana gedeg shan l daa gehdee itgesen hun maani minii itgeliig aldah yamar aimar geech……… dahiad hend ch itgehgui. itgewel ter hun minii itgeliig aldah wiii gehees urgelj aidastai yawah uneheer hetsuum bna lee tiimees hunii itgeliig daawal aldahgui bhiig hicheegeerei aldwal tsaad hund chin yamar hetsuu bdgiig tosoolj uzeerei

  • GK

    someone-d. Тийм шүү. Итгэлийг олоход бэрхтэй. Харин алдах амархан байдаг юм шиг санагдана…

  • someone

    hunii itgel daana gdg uneheer bahrahmaar zuil shuu, harin aldaj bolohguiee…

  • GK

    Тэгээд итгэл сэтгэл 2 нэг зүйл үү? Эсвэл?

  • NLH

    itgel setgel deer buh zuil togtono..

  • admin

    Өөрийн сэтгэгдэлээ бичиж үлдээсэнд баярлалаа. Итгэлтэй холбоотой өөрт чинь тохиолдсон сургамж байвал би бичээрэй. Би бичлэгтээ нэмчихье.

  • otgoo

    Uneheer saihan yum bodogduulam bodrol bainaa,eniig olon olon hun unshij negiig bodoosoi gj husej bn.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

*