Түмний Нэг

Бусдаас ялгарах зүйл над үгүй
Буурал хорвоогийн хумхийн тоос билээ, Би
Буянтай хоёр буурлын залгамж
Бузгай эрх өссөн Хэнз охин билээ, Би

Олноос онцгойрох юм над үгүй
Орчлонгийн жирийн нэгэн иргэн билээ, Би
Одоо ч хоёр буурлаа үгүйлэн сэмхэн уйлдаг
Ододын дор тэнүүчлэх нэгээхэн сэтгэл билээ, Би

Алмайруулж гайхуулах зүйл над үгүй
Алагхан хорвоогийн цаг хугацааны хором билээ, Би
Аав ээжийн хайранд бөмбөрөн өссөн
Амьдрах гэж тэмцэж яваа нэгэн билээ, Би

Өөрийнх хүнийх гэж ялгалгүй
Өөртөө байгаагаа олонтойгоо хуваадаг
Өнгөт орчлонд харваад өнгөрөх Од
Өөр хэн ч биш ТҮМНИЙ НЭГ билээ БИ

2 comments to Түмний Нэг

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>