Recent Comments

Азийн хөгжлийн сан – Японы засгийн газрын тэтгэлэг

Хэрэв та магистр эсвэл докторт гадаадад сурах хүсэлтэй хэдий ч өмнө нь гадаадад сурч байгаагүй бол энэхүү тэтгэлэгт өргөдлөө өгөхөд яг таарна.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Суралцаж болох орон болоод сургууль, мөн чиглэлүүд бүгд үндсэн сайт дээр дэлгээтэй байна. Зорилтот орон дотор манай улс байна!

Зарим тайлбар:
Миний бие тэтгэлэгийн талаар ихэнхдээ холбоос төдий мэдээлэл оруулдаг нь учиртай юм. Ямар орны тэтгэлэг, ямар чиглэлээр байгааг та мэдэж авснаар үлдсэн хэсэгт нь өөрөө хичээл зүтгэл гарган бэлтгэх нь дээр хэмээн үзсэнээс тэр юм. Ихэнх хүмүүс надаас асуухдаа: Яг юу бэлдэх вэ? хэлний шалгалт яах вэ? гэх мэтээр асууж бичдэг. Би хариулахдаа эх сайтаасаа матераилаа харахыг зөвлөдөг. Та гадаадад сурахыг хүсч байгаа бол заавал хүнд үзүүлэх хэлний гэрчилгээтэй байх нь чухал биш харин хэрэгцээтэй сайт руугаа ороод шаардлагатай мэдээллээ бүрэн зөв ойлгож мөн өөрөө хүссэн зүйлээ хүнд мэйлээр ч гэхнээ мэдээлж ойлгуулж сурсан байх нь чухал юм. Ялангуяа докторт сурах хүмүүсээс учиргүй хэлний гэрчилгээ шаарддаггүй. Тэр хүний судалгааны чиглэл болоод өнөөдрийг хүртэл ажилласан мэргэжлийн хүрээг харж үзэн авдаг талтай. Иймд гадаадад суралцах хүсэлтэй бол эхний ээлжинд англиар ойлгодог санаа бодлоо илэрхийлдэг болж сурах нь чухал. Үүний дараагаар та вэб сайтаас мэдээлэл унших, материалаа цуглуулах зэргээр хэлээ алхам алхамаар улам сайжруулж болдог.
Оролдоод үзэхэд Та юу ч алдахгүй. Эрэл сураг тавьсан хүн л эрлээ олдог юм шүү. Хэрэв өөрийн хүчээр гадаадад явмаар, сурмаар байгаа бол энэ мэтийн боломжийг ер алдалгүй материалаа өгөөд л байх хэрэгтэй. Нэг нартай сайхан өдөр таныг бид сонголоо, та манайд суралцана уу, гэсэн захидалыг та хүлээн авах болно.

1 comment to Азийн хөгжлийн сан – Японы засгийн газрын тэтгэлэг

  • hello my name is sumyasuren… i really want to study abroad to develop my country. but i have a financial problem and i am trying to find scholarship/please help me to find it . thank you

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

*