Teaching with Digital Technologies Infographic

Сүүлийн үед мэдээ мэдээлэл, тоо баримтуудыг дүрслэлтэйгээр нийтлэх нь их болжээ. Үүнийг мэдээлэл агуулсан дүрслэл (inforgraphic) хэмээн нэрлэж байх шиг байна. Өнөөдрөөс эхлэн цахим болоод зайн сургалттай, боловсролтой холбоотой ийм мэдээллүүдийг түүвэрлэн блог дээрээ тавибал хүмүүст хэрэгтэй боловуу гэж санаад эхний мэдээг байршуулж байна. Та бүхэн таалан уншаарай.

Мэдээллийг эх сурвал: source: http://elearninginfographics.com/teaching-digital-technologies-infographic/

Teaching with Digital Technologies Infographic
Find more education infographics on e-Learning Infographics

Багш нар сургалтандаа технологийн дэвшлийг өргөнөөр ашиглах талаар ямар тоо баримттай байгааг энд харуулжээ. Сургалтын хэлбэр, загвар боловсруулагчид болоод технологийн шинжээчидийн 15% нь коллеж, их дээд сургууллиудад ажиллаж байгаа бол 40% нь бага болоод дунд сургуулиудад ажиллаж байна. Багш нарын 74% нь технологийг сургалтандаа ашигласнаар хичээлийн агуулгыг өргөжүүлэн баяжуулах боломж олгодог хэмээн итгэдэг гэжээ. Сургууль болоод номын сангийн 56% цахим хэлбэрийг сурах бичгийг илүүд үзэж байгаа бол ахлах сургуулийн захиралууд болон оюутнуудын 60% нь ангид таблетийг ашиглах нь сурах процессийг үр дүнтэй болгодог хэмээн үзжээ. Багш нарын 93% нь цахим эх сурвалжууд оюутнуудын сургалтанд амжилтанд эерэгээр нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Багш нарын 95% нь цахим эх сурвалжууд оюутнуудын суралцах урам зориг, идэвхийг нэмэгдүүлдэг хэмээн тодорхойлсон байна. Багш нарын 73% нь тоон технологийг сургалтанд ашиглах нь сургалтын олон хэлбэрүүдийг сурган заах арга зүйд ашиглах боломжийг олгодог хэмээн үзжээ.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>