Цахим харьцаанд юуг анхаарах ёстой вэ?

Өнөөдрийн нийгэмд олон үйл ажиллагаа, бизнес, харилцаа цахим орчинд идэвхитэй өрнөж байна. Цахим шуудан, онлайн болон оффлайн чат, мессеж зэрэг нь хол байгаа байтугай нэг улс оронд, нэг байгууллагат тэр бүү хэл нэг өрөөнд байгаа хүмүүсийн ч харилцааны үндсэн хэрэгсэл болж байна.

Иймд амжилттай байхын нэг үндэс бол цахим орчины харилцааны чадварыг өөртөө хөгжүүлэх юм. Цахим орчинд харилцахдаа юуг анхаарах ёстой вэ?

  1. Цахим мэйл. Мэйлийг заавал нэртэй илгээнэ. Нэр нь мэйлийн үндсэн агуулгыг харуулж байх ёстой. Ямар ч мэйлийг Мэндчилгээгээр эхэлж албан ёсоор хааж байх нь зөв. Цахим шуудангийн агуулга товч байвал хүлээж авч байгаа хүний тухайн мэйлийг бүрэн унших магадлал нэмэгдэнэ. Иймд аль болох товч боловч тодорхой бичих хэрэгтэй. Хэрэв нэг мэйлд олон зүйлийн тухайн бичих бол дугаарлах ч юмуу нэг асуудлыг нөгөө асуудлаас ялгаж байх ёстой.
  2. Чатаар харьцаж байгаа бол аль болох товч байх хэрэгтэй. Нэг асуудлыг ярилцаж хаасны дараа дараагийнхыг эхэлж байх нь зөв.
  3. Их урт зүйл бичих бол бичихийн оронд дуут мессеж илгээх нь оновчтой байх магадлалтай.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>