Нидерланд улсад суралцах тэтгэлэг

Нидерланд улсад суралцах тэтгэлэг зарлагдсан байна. Өргөдөл өгч болох орны жагсаалтанд дотор Монгол улс багтжээ. Магистрын болон Докторын, урт богино хугацааны сургалтуудын тэтгэлэг олгох аж. Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. Өргөдлийн хаалтын хугацаа 2014 оны 2 ба 3-р сар.

Бид бүгд Зочид

Бүгд зочин гэдгээ мартаад Бүүр ирсэн мэт аашилдаг Амьдрал нэртэй буудалд Аль ч өрөө танд ноогдож болно

Өөрийнхөө өрөөг өнгөтэй байлгах Өөрт чинь тухтай тавтай байлгах Үргэлж баяраар бялхаж байх Үүрэг бас эрх зөвхөн Танд л бий

Ирсэн бүгд буцдаг Их чанга дүрэмтэй Дэлхий нэртэй 5-н одтой Тэр буудлын Зочид шүү Та бид…

Шинэ он ирлээ

Сайн байцгаана уу? Эрхэм Уншигчид аа, Өнгөрсөн 2013 онд блогоор маань тогтмол зочлон санаа бодлоо хуваалцан, та бүхэнд зориулан бичиж байсан мэдээ мэдээлэлтэй танилцан, блогийн минь олон мянган тогтмол уншигчидын нэгэн болж байсан Танд баярлалаа. Энэхүү блогийг хөтөлж цаг зав гаргадаг гол зорилго маань сурах, мэдэх чин хүсэлтэй бүх хүмүүст чадах мэдэхээрээ туслах, мэдээ . . . → Read More: Шинэ он ирлээ