Германд сурахаар явсан оюутантай хийсэн ярилцлага

Сайн байна уу? Ганзориг оо.

Юуны өмнө тус сургуульд сурахыг хүсч байгаа олон залуусын салхийг хагалан анхны оюутан болж ХБНГУ-н Кемниц хотын ТИС-д Магистрт сурч байгаад чинь баяр хүргэе! Сурлагын өндөр амжилт гаргаж булган сүүлтэй сайн оюутан байхыг ерөөе!

За ингээд хэд хэдэн асуултыг чамаас асуумаар байна. Эдгээр асуултуудыг оюутнууд надад байнга тавьдаг бөгөөд үүнд чин сэтгэлээсээ хариулж чиний араас Герман улсад сурахыг хүсч байгаа олон залууст бага ч гэсэн зөвлөж өгөхийг хүсч байна.

Т.У.: Герман улсад сургуульд явахын тулд хэнд хаашаа хандсан бэ?

Ө.Г.:Герман явахын тулд TU Chemnitz – н гадаад оюутнуудыг хариуцдаг Sandra Tannig – тай харьцсан.

Т.У.: Германы их сургууль руу явахын тулд ямар бичиг баримтуудыг бүрдүүлсэн бэ?

Ө.Г.:Бичиг баримтаас гэвэл сургуулиас урилга ирсний дараагаар ВИЗ-д орох материалаа бүрдүүлсэн. Үүнд санхүүгийн баталгаа болох 7600 орчим еврог Германы банк-д байршуулан данс нээлгэсэн байх шаардлагатай. Deutsch Bank-д ер нь нээлгэчвэл зүгээр. И-мэйлээр банктай харицан данс нээлгэхэд 2 долоо хоног орчим хугацаа шаардагдсан. Мөн эрүүл мэндийн даатгал( Номин даатгал), Сургуулийн урилга, 3х4 зураг, гүйцэт зөв бөглөсөн маягт, Виз гаргах тухай өргөдөл.

Т.У.: Хэлний ямар шалгалт хаана өгсөн бэ?

Ө.Г.:Хэлний TOEFL IBT  хэлний сургалтын JET  төвд өгч байсан.

Т.У.: Зардал нь хаанаас гарч байгаа вэ?

Ө.Г.:Зардал хувиасаа.

Т.У.: Ямар ямар зардал гарсан бэ?

Ө.Г.:Энд ирээд дотуур байранд байх гэрээ байгуулах шаардлагатай үүнд жилийн гэрээ хийхэд 260 еврогийн барьцаа өгөх хэрэгтэй. Берлинд буугаад Chemnitz орохын тулд галт тэрэгэнд суух хэрэгтэй.(55 евро). Хагас бүтэн сайнд хямдхан билет байдаг ба групп-рээ явбал зардал хямд.

Т.У.: Герман элчингийн ярилцлаганд юу асуудаг вэ?

Ө.Г.:Явах гэж байгаа зорилго, шалтгааны талаар асууна.

Т.У.: Очиж байгаа сургуулиас тосож авдаг уу? Ганцаараа явахад ямар бэрхшээлүүд тулгарсан бэ?

Ө.Г.:Оюутны patentprogram гэж байдаг ба явахаасаа өмнө эрт харьцаж ирэх өдөр цагаа мэдэгдсэн байх шаардлагатай. Тэгснээр тухайн оюутаныг хариуцсан оюутан томилогддог ба германд байх эхний хэдэн өдрүүдэд маш олон талын тус үзүүлдэг. (Гадаад хэргийн газар бүртгүүлэх, байрны гэрээ байгуулах, хаанаас хүнсээ цуглуулах, олон талын тусламж өгнө.) Тиймээс эртхэн бүртгүүлсэн байх шаардлагатай. Миний хувьд хоцорч ирсэн тул тосох хүн байгаагүй ба Хот дотроо газар сайн мэдэхгүй тул жоохон будилж байсан. Тэгэхдээ энд Англиар ярьдаг хүн элбэг тиймээс нээх онцын бэрхшээл байхгүй.

Т.У.: Байр нь ямар үнэтэй вэ? Хангалт ер юу өгдөг вэ?

Ө.Г.:Байр нь 150 евро, 170 евро-н өрөө мөн байдаг. Хувийн галт тогоотой өрөө, ариун цэврийн, нийтийн галт тогоотой өрөө гээд олон янзын өрөө бий. Тэгэхдээ хувийн галт тогоо, ариун цэврийн өрөөтэй өрөө нь хэмжээ маш жижиг. Нийтийн ариун цэвэр, галт тогоотой өрөөнүүд нь том саруулхан дотроо тавилга хэрэгсэл бүгд бий.

Т.У.:Сард ойролцоогоор ямар зардал юунд зарцуулагдаж байна вэ?

Ө.Г.:Тухайн хүнээсээ шалтгаална. Миний хувьд долоо хоногт 15 еврогоор хүнсээ цуглуулна. Өглөө оройдоо гэртээ хоолоо иднэ. Өдөр сургуулийн гуанзанд хоол иддэг. Зардалын хувьд Монголтой их ойролцоо. Мөн тэгээд хоол унднаас гадна өөр хэрэгцээ элбэг гарна.

Т.У.: Одоо ямар хэлээр суралцаж байгаа вэ? Дан англитай байхад болох уу? Заавал герман хэл сурах уу?

Ө.Г.:Энд ирэхдээ юуны түрүүнд Англи-тай байх шаардлагатай. Тэгэхдээ Германтай байвал бас сайн. Дан Германтай байсан ч болно. Миний хувьд Англи хэл дээр одоохондоо хичээл үзэж байгаа. Тэгэхдээ дараа улирлаас Герман хэл дээр орох хичээлүүд байгаа.

Т.У.: Герман хэлийг очоод сурахад төлбөр нь хэд байдаг вэ?

Ө.Г.:Энд Герман хэл сурахад төлбөр шаардлагагүй. TU CHEMNITZ –н хэлний төлбөргүй олон хэлний сургалт семестер болгон явагддаг. Мөн өөрөө хүсвэл төлбөртэй эрчимжүүлсэн сургалтанд суралцах боломжтой.

Т.У.: Хичээлийн хажуугаар ажил хийж болдог уу? Олдоц нь хир вэ? Ямар цалинтай байдаг вэ?

Ө.Г.:Сургууль дээр профессор-н туслахаар ажиллах боломжтой. Тэгэхдээ ер нь бол профессорын шийдвэрээс хамаарна. 7 хоног 10 цаг, 5 цаг гэх мэт байдлаар ажиллах бололцоотой. Цалин нээх их биш гэхдээ хоол хүнсээ ойр зуурын зүйлээ хангаад байх боломжтой.

Т.У.: Сургалтын систем нь манай сургуулиас юугаараа ялгаатай вэ?

Ө.Г.:Нээх онцын ялгаа ажиллагдаагүй. Багш нар нь хичээлээ сайн хийдэг оюутнуудыг их дэмждэг юм шиг ажиллагдсан.

Т.У.:Манай сургуулийн бакалаврын мэдлэг хангалттай байна уу?

Ө.Г.:Хангалттай. Тэгэхдээ хувь хүнээс их шалтгаалах байх.

Т.У.: Яагаад заавал Герман улсыг сонгосон бэ?

Ө.Г.:Герман авто машины салбар маш өндөр хөгжсөн бөгөөд энд энэ чиглэлээр суралцан ажиллабал ирээдүйтэй гэж үзсэний үндсэн дээр сонгосон.

Т.У.:Гадаадын оюутнууд ихтэй юу?

Ө.Г.:Гадаадын оюутан маш их. Европын орнуудаас маш олон оюутан бий. Үүнээс гадна Азиас Хятад, Вьетнам, Энэтхэг зэрэг орны оюутнууд маш их.

Т.У.: Төгсөөд тэндээ ажиллаж үлдэх боломжтой юу?

Ө.Г.:Бүрэн боломж бий. Манай нэг Герман багшийн хэлснээр бол амжилттай сайн оюутнуудыг Германы компаниуд их хайдаг. Сайн суралцвал бүрэн боломж бий гэж хэлсэн.

Т.У.:Төгсөөд үргэлжлүүлэн суралцах боломжтой юу?

Ө.Г.:Яг сайн мэдэхгүй байгаа боловч яагаад болохгүй гэж. Болохгүй юм байхгүй.

Т.У.:Гэр бүлтэйгээ явах боломж бий юу?

Ө.Г.:Сайн мэдэхгүй байна.

1 comment to Германд сурахаар явсан оюутантай хийсэн ярилцлага

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>