Явцын мэдээ

Зайнаас хичээллэх арга барилд суралцан хичээлээ идэвхитэй үзэж байгаа бүх Магистр оюутнуудадаа Баяр Хүргэе!
Эхний 2 даалгаврын мэдээг энд гаргалаа.

Өөрөө хийсэн хэмээн үзэж байгаа ч тооцогдоогүй байгаа бол хямраад байлгүй надад мэйл бичээд өмнө явуулсан мэйлээ эсвэл бичсэн бичлэгийнхээ линкийг илгээгээрэй.
Даалгавар нэгийг явуулаагүй нь явуулж ядаж 1 оноо авч болно. Харин одоо даалгавар 2-г нөхөж тооцохгүй. Даалгавар 1-н дээд оноо 5, хоёрынх 2 байсан.
Алдсан оноог нэмэлт онооны даалгавраар нөхөж авч болно. Нэмэлт онооны даалгаврыг 8-р долоо хоногт блог дээрээ тавина.
Сүүлчийн багананд Та бүхний Е нээлттэй сургуулийн вэбээр орж хичээлээ үзэж байгаа ирцийг харуулсан. Зарим нь ердөө 0 минут тухайн сайтан дээр байсан байх юм!!! Тэг минутанд юу уншиж амждаг байнаа? Гайхалтай.
Одоо лабораторийн даалгавруудаа хийгээд явуулж байж болно. Нэг лабийг нэг файл дотор хадгалж явуулбал сайн. Бие биенээсээ хуулаад нэрийг нь ч өөрчлөхгүй шидээд байх хэрэггүй шүү. Болж өгвөл өөрөө өөрсдөө хийж оролдоод ойлгосноо явуулаад байгаарай. Огт ойлгохгүй чадахгүй бол хуулсаны оронд надад мэйл бичээд асуугаарай.
Одоо дахин ийм явцын дүнг дэлгэрэнгүй гаргахгүй. Хэн надтай мэйлээр болоод блогоор харьцаж байгаа тэр хүн, мөн даалгавраа хэн цагт нь илгээж байгаа тэр хүн надаас авах оноогоо бүрэн авна гэдэгтэйй итгэлтэй байж болно. Хамгийн гол шаардлага: даалгаврыг цагт нь хийх мөн нэг удаагийн онлайн чатанд биеэрээ оролцох, болоод Е нээлттэй сургуулийн вэбээр авах сорилыг өгөх.

За ямар нэгэн ойлгомжгүй зүйл байвал Дугуй ширээний буландаа үлдээгээрэй.

4 comments to Явцын мэдээ

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>