Онлайн сорил – S.CS701

Онлайн сорилын мэдээ

2011 оны 12-р сарын 21-ны Лхагва гарагт ШУТИС-н Тестийн програмаар (http://www.testcenter.edu.mn/) орж сорилоо өгнө үү.

Сорил нээлттэй байх цаг: Улаанбаатарын цагаар 09:00 цагаас 19:00 цагийн хооронд
Асуултын тоо: 120
Үргэлжлэх хугацаа: 120 минут

Оюутаны булан гэсэн хэсгийг сонгож өөрийн нэр нууц үгээрээ нэвтэрч ороод S.CS701 гэсэн тестийг сонгон хариулж эхэлнэ. Асуултанд хариулж байгаад дутуу орхиод гарсан эсвэл техникийн асуудлаас болоод тасарсан бол дахин орж үргэлжлүүлэн өгч болно. Сорилыг интернэтэд холбоотой ямар ч тоон төхөөрөмжнөөс өгч болно.
Таны хариултыг програм шалгадаг. Иймд 100% танаас хамаарах үр дүн гарна. Сорил заасан хугацаандаа нээгдэж хаагдана. Өөрөөр хэлбэл заасан хугацаанаас өмнө болоод дараа нь сорил руу хандах боломж байхгүй учир ажил төрлөө зохицуулан энэ хугацаанд амжиж өгөх хэрэгтэй. Дээд оноо 10.
Энэ сорил авч байгаа програмаар шалгалт авах учир сорилоо өгөх нэг талаараа шалгалтандаа бэлдэж байгаа хэлбэр гэдгийг анхаарна уу!

Сорилын үед гарсан техникийн асуудлыг Тестийн төвийн мэргэжилтэнд chuugii_tch(at)yahoo.com хаягаар мэдээлж шийдвэрлүүлнэ.

Зөвөлгөө: Сорилын 120 минут бол сорил нээгдээд үргэлжлэх дээд хугацаа. Та хэрэв асуултаа сайн мэдэж байгаа бол өөрийн хурдаараа ямар ч хугацаанд хариулж дуусгаж болно. Өөрөөр хэлбэл чадаж байгаа хүнд ердөө 30 минутанд ч сорилоо өгөх боломж байгаа. Ер нь бол 90 минут байдаг. Олон хүүхдүүд анх удаа онлайн сорил өгч байгаа гэсэн үндэслэлээр хугацааг тавиу тавьж өгсөн. Дараа шалгалт дээр бол илүү олон асуулт илүү бага хугацаатай байна. Сорил нээлттэй байх цаг гэдэг нь тухайн сорилд хандаж болох хугацаа. Энэ хугацаанд та амжиж өгөх ёстой. Үргэлжлэх хугацаа бол танаас хамаарна. 120 бол дээд хугацаа.
Мөн сорилтой холбоотой асуултууд байвал энэ бичлэгийн дор үлдээгээрэй.

2 comments to Онлайн сорил – S.CS701

  • M.ES11E015

    sain baina uu? Bagshaa. Soriliin aguulga ni yamar baih we buh lekts, lab-n ajiluudaar baihuu? lab-n ajilaa hiij baigaa zarim ni ogt bolohgui yum jishee ni Lab-2 deer ongoor yalgahad hajuu tald ni bagana ni ongoor huwiraaad baih yum

    • GK

      Yamar aguulgatai baihiig medeelsen. Matlab-n E surguuli deer baigaa lekts bolood ene blog deer baigaa ehnii 4-n lekts tegeed e rni uzsen yumaar chini l avna. Zav gargaad omnoh medeelel, mailee jaahan togtvortoi unshij unshsan yumaa togtooj baimaar yum daa…

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>