Бие даалт

Нийт оюутнуудад

Бие даалтыг 15 ба 16-р долоо хоногийн Даваагаас Пүрэв гарагийн хооронд хүлээн авна. Баасан гарагт авахгүй. Заасан өдрүүдэд бие даалтынхаа цаг дээр эсвэл багшийн өрөөнд (2-632) ирж өгч болно.

Хамгаалалтыг шууд хийлгэнэ. Тайланг өгөхөөсөө өмнө үзүүлж асууж тодруулах, засах зүйл байвал хийж болно. Нэгэнт асуугдаад хамгаалаад эхэлсэн бол дахиж засаж ирэхээр буцаахгүй. Тухайн үед байгаагаар нь дүгнэнэ.

Анхааруулах нэг зүйл байна. Бие даалтын ажил гэдэг бол тухайн хичээлээр олж авах мэдлэгийг олж авсан эсэхийг шалгаж байгаа бас нэгэн хэлбэр юм. Иймд зөвхөн дүнгээ гаргахын тулд олон хуудас юм хийж ирэх, авчирсан тайлан дотроосоо юу ч мэдэхгүй байх нь Оюутан та өөрөө ажлаа хийгээгүйг илтгэж байдгийг анхаар. Бие даалтын ажил бол зүгээр нэг даалгавар биш харин мэдсэн зүйлээ бататгах, улмаар тодорхой бус ойлгосон зүйлүүдээ тодруулах, өөрийн болгох даалгавар гэдгийг ойлговол зохино.

Бие даалтын даалгаврыг өөрийн гараар хийж, мэдлэгээ бататгах нь чухал. Тэрнээс биш хэн нэгнээс хуулах, эсвэл бусад багш нараар, танил талаараа хийлгэх нь танд ямар ч ашиггүй бөгөөд улмаар бусдын үнэт эрдэнэ болсон алтан цагийг үрж байгаа дэмий ажил юм.

Хэрэв даалгаврыг ойлгохгүй, яаж эхлэхээ мэдэхгүй, яаж хийхээ мэдэхгүй байгаа бол бие даалтын цаг дээрээ ирж багшаас асуух хэрэгтэй. Давтан хэлэхэд даалгаврыг өөрөө л хийх хэрэгтэй!

Доор бие даалтын хуваарь тавив.  Өөрсдийн хичээлийн хуваарьт цаг дээрээ ирэхээс гадна ямар нэгэн хичээл давхцаж байгаа бол бусад цаг дээр ирж болно. Гэхдээ бусдын цаг дээр ирэхэд анги дүүрсэн эсвэл компьютер дүүрсэн байвал шууд оруулах боломжгүйг анхаар.

cs201      Даваа        VI пар          2-516

cs101      Мягмар    I пар           2-516

ec304      Пүрэв        V пар           2-516

ec301      Пүрэв       VI пар          2-516

1 comment to Бие даалт

  • sain bnu? bagshaa biy daaltiin tsaguud minii hicheeliin tsagtai dawhtsaad bna mygmar garigiin 1r par tegsh 7honogt hicheeltei sondgoid hicheelgui blhoor ene tsag der l suuj chadah yum bna yahuu bagshaa 3 5 iin 7r par deer tawij blhgui yu?

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>