Greetings

Хэл сурах гол арга бол түүнийг өдөр дутам хэрэглэх юм. Өглөө нүдээ нээгээд л тогтоохоор шийдсэн үгээ шууд нүдэндээ харж сэтгэлдээ уншаад босоод бие засахаар явахдаа амандаа хэлэх хэрэгтэй. 🙂

Үүнээс гадна өдөр дутам хэрэглэж болох үгсийг хамгийн түрүүнд цээжлээд түүнийгээ боломж гарах бүрт ашиглах нь шилдэг арга билээ. Хүмүүс Таныг шоолж магад. Бүү санаагаар унаарай. Таныг хэл сайн сураад чөлөөтэй ярьж байгааг хараад тэд шоолж байснаа мартаад “Хөөе, чи чинь хэдий завандаа ийм сайн хэлтэй болчихов оо!” гэж гайхан бас магтан сайшаах болно. 🙂

За ингээд өнөөдрөөс эхлээд Англиар мэндлээд байгаарай!

Таньдаг нэгэнтэйгээ мэндлэх

Hi

Hello

Hi there’

Hello there’

Hey, how are you doing?

Howdy friend

What’s up?

How’s it going?

Wow, it’s good see you!

Hi there’, hey, how are you doing?

Hello, how have you been?

It’s good see you, how’s life been treating you?

Өмнө нь уулзаж байгаагүй хүнийг таньтай танилцуулсаны дараа

Good to meet you

It’s nice to meet you

I’m pleased to meet you

It’s a pleasure to meet you

Удаан уулзаагүй нэгнээ хараад гайхсанаа илэрхийлэн мэндлэх

Oh my God, it’s you!

Aahh, where have you been?

My goodness, long time no speak’ (see)

Wow, it’s so good to see you again’

It’s really you? When did we last meet ?

Wow, as I live and breathe, it’s my best friend from school!

Хэрэв аль нэг тийшээ яарч яваа бол

Hi, sorry, I can’t stop’

Oh hi there, look I’m a bit pushed for time… here’s my phone number… give me call sometime’

Hello there, look I’m on my way to work… maybe catch up with you again soon’

Hey, I would love to stop and chat… but I really have to dash’

Англичууд мэндлэхдээ цаг агаарын тухай ярих нь их

Hello, isn’t it a lovely day?

Hello, what about this terrible weather?’

Hello, did you hear the storm last night?

Гэр бүлийн тухай асууж мэндлэх нь олон улсад нийтлэг

Hello, how’s the family?

Hello, how’s your wife doing?

Hello, how are the kids?

Энэ үгнүүдийг хэрхэн хэлэгдэж байгааг үзье гэвэл энд дарж дүрст хичээл үзээрэй.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>