Үндсэн санаа
Сургалт – Судалгаа – Хөгжил сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг санаачлан эхлүүлэх болсон гол шалтгаан нь улс орны хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, өөр өөрийн чиглэлээр ажиллаж, амьдарч, суралцаж ирсэн туршлага мэдлэгээ бусадтай харамгүй хуваалцаж, хамтдаа хөгжихийг зорьсон хүсэл эрмэлзэлээс үүдэлтэй билээ.
Хүмүүний эрэлт хэрэгцээ нь зогсолтгүй суралцаж, туршлага сууж ахиж хөгжихөд оршиж байдаг. Бидний энэ санаачлэн эхлүүлж буй хурал нь бүх нийтэд нээлттэй бөгөөд сургалт, судалгаа, хөгжилтэй холбоотой бүх салбарыг хамарсан өргөн цар хүрээтэй нээлттэй санаа бодлоо солилцдог нэг нэгэнээ суралцдаг талбар байх зориулалтай.
Хурлыг их дээд сургуулийн олон жилийн туршлагатай багш нар Эм зүйн шинжлэх ухааны их сургуультай хамтран 2024 оноос эхлэн зохион байгуулж эхлээд байна. Улмаар энэхүү хурлыг жил бүр тогтмол явуулж алсдаа олон улсын хэмжээнд өргөтгөн багш судлаач, оюутан залуучууд, инженер техникч, сэтгэгч хэн бүрт олон нийтэд өөрийгөө таниулах бусадтай танилцан хамтрах нэгэн боломж болгон хөгжүүлэх хэтийн санааг агуулан ажиллаж байна.
Энэхүү хурлыг сонирхож байгаа хэн ч бай бидэнтэй холбоо тогтоож хамтран ажилахад бид нээлттэй.
uranchimeg(at)must.edu.mn хаягаар ТА өөрийн санаа бодлоо илэрхийлж бидэнтэй холбогдоорой.
Recent Comments