|
|
By SGK, on November 21st, 2014
Хичээлийн эхэнд Заавар файлд заасан явцын сорил авах хуваарьлт өөрчлөлт орлоо. Явцын 2-р сорилыг 13-р долоо хоногт биш 15-р долоо хоногт өмнөх сорилын адил тестийн програмаар авна. Сорил авах өдрийг 7 хоногийн өмнө ШУТИС-н Е сургуулийн вэб сайт, багшийн блог, виртуал өрөө болон та бүхний бүртгүүлсэн цахим шуудангаар түгээнэ. 15-р долоо хоногт СОРИЛ 2-тоо . . . → Read More: Явцын сорил 2-г 15-р долоо хоногт авна
By SGK, on November 20th, 2014
Шинэхэн докторуудад зориулсан докторын дараах судалгааны ажлын тэтгэлэгийг зарлажээ. Та ХБНГУ-д судалгааны ажил хийх сонирхолтой бол дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээллийг уншиж танилцаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.
Өргөдлийг 2015 оны 2-р сарын 1-ний дотор илгээх ёстой юм байна.
By SGK, on November 13th, 2014
Сайн байцгаана уу? Эрхэм Зочидоо, Төгсөгчидөө, Оюутнуудаа, Судлаачидаа,
Миний бие боловсролын байгууллагат ажилласан 22 жилийн туршлага, гадаадад суралцсан 10-н жилийн туршлага дээрээ үндэслэн нийгэмд болон гишүүддээ хандсан боловсролын чиглэлийн үйл ажиллагааг явуулах зорилготой “Насан туршийн суралцагч” ТББ-ийг үүсгэн байгуулж ажиллахаар бэлтгэж байна. Сурч боловсрох дур сонирхолтой, өөртөө болон бусдад мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх боломжийг олгох . . . → Read More: Гишүүнчлэлд урьж байна
By SGK, on November 4th, 2014
60 000 евроны тэтгэлэг авч Германд оронл судалгаа хийх хүсэлтэй бол та дараах хаягаар орж дэлгэрүүлэн уншаарай. Тухайн холбоосоор ороход тэтгэлэгтэй холбоотй олон мэдээлэл болон бөглөх ёстой формууд байгаа. Та тодорхойлолтоо бэлтгээд өргөдлөө заавал өгөөрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.
Өргөдлийг 2015 оны 1-р сарын 15-ний дотор илгээх ёстой юм байна.
By SGK, on October 30th, 2014
Одоо 9-р долоо хоног дундаа явж байна. Хаврын сонголтын эхний захиалгаа амжиж хийгээрэй. Эс бол та хавар хичээл үзэх боломжгүй болно. Энэ намрын улиаралд үзэж байгаа хичээлүүдийнхээ төлбөрийг төлөөгүй оюутнууд яаралтай төлбөрөө төлнө үү.
By SGK, on October 22nd, 2014
Эрхэм Оюутнуудаа, Төгсөгчид өө, Та програм зохиогчийн ажил сонирхож байгаа бол доорх утсаар зохих хүнтэй хобоо барина уу. Утас: 99171383 Холбоо барих хүн: Саруул Энэ мэдээллийг бусдадаа түгээнэ үү.
By SGK, on October 10th, 2014
S.CS701 хичээлийг Зайнаас судалж байгаа оюутнуудын онлайн уулзалт тухайн хичээлийн Виртуал тэнхимд болж өнгөрлөө. Өчигдөр болсон энэ уулзалтанд УБ болоод хөдөө орон нутгаас суралцаж байгаа оюутнууд хамрагдав. Зайнаас суралцах арга барил, бие даалтын даалгаврыг хэрхэн гүйцэтгэх, хичээлтэй холбоотой нэмэлт эх сурвалжийг хаанаас олж яаж ашиглах, сорил ямар хэлбэрээр хэзээ явагдах зэрэг олон асуудлаар идэвхитэй . . . → Read More: Онлайн уулзалт болж өнгөрлөө
By SGK, on October 6th, 2014
Эрхэм зочин Та Виртуал лабораторийн чиглэлээр судалгаа хийдэг бол таныг ХБНГУ-д 2015 оны 7-р сарын эхээр болох зуны сургалт, семинарт урьж байна. Семинарыг ШУТИС-ийн ЭХС болон ХБНГУ-н Кемницийн ТИС мөн Дрездений ТИС хамтран зохион байгуулах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбоо барьж авна уу. ШУТИС хичээлийн II байр. 2-517 тоот Утас: 99096369 Цахим хаяг:uranchimeg(at)must.edu.mn
By SGK, on October 2nd, 2014
Англи хэл дээр Магистр болон Докторын сургалтанд суралцах тэтгэлэг зарлагджээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс бас эндээс уншаарай.
Өргөдлийг 12-р сарын 1-ний дотор илгээх ёстой юм байна.
By SGK, on September 24th, 2014
Т.Уранчимэг багшийн удирдлага дор Магистрын болоод Докторын судалгааны ажил хийж байгаа оюутнууд 2014 оны 10-р сарын 1-ны Лхагва гарагт өөрийн биеэр ирж удирдагчтайгаа уулзахыг урьж байна. Та 10:00-14:00 цагийн хооронд хэдийд ч ирсэн болно. Цаг давхцуулж бие биенээ хүлээхгүйн тулд өөрийн ирэх цагаа энэхүү зарын дор бичиж үлдээнэ үү.
|
|
Recent Comments