|
|
By GK, on December 3rd, 2010
ЭХИС-н 50 жилийн ойн концертонд манай КТ3-р курсыхэн маш идэвхитэй оролцлоо. Манай ангийн Оргил (1-р зурагны зүүн талаасаа эхэнд байгаа) өөрийн зохиосон үг аятай дууг гоцлон дуулж байхад ард нь бүжиглэсэн бүжигчид дотор ангийнхнаас нь Мөнхдорж, Энхцэцэг 2 бас байлаа (Шар подволкатай 2). Мөн олон үндэстэний бүжгэнд манай ангийн авъяаслаг 2 охин Бадамсүрэн, Батцэцэг . . . → Read More: Амгаланбаатар даргатай КТ3
By GK, on December 3rd, 2010
15-р долоо хоногийн 4 дэх өдөр дотор багтаан бие даалтаа өгч хамгаалж дуусах шаардлагатайг анхаар. 16-р долоо хоногт бие даалтаа өгч, хамгаалж байгаа бүх хүүхдээс оноо хасна. 16-р долоо хоногийн Даваа гарагт өгвөл -1 оноо, Мягмар гарагт өгвөл -2 гэх мэтээр өснө. 16-р долоо хоногийн 4 дэх өдрөөс хойш ямар ч бие даалт хүлээж . . . → Read More: Нийт оюутнуудын анхааралд
By GK, on November 22nd, 2010
Гялс төв компьютерийн чиглэлээр төгссөн хүн ажилд авна гэнэ. Ажилд орох сонирхолтой хүмүүс яаралтай надтай холбоо барина уу! 99096369
By GK, on November 22nd, 2010
ЭХИС үүсгэн байгуулагдсаны 50-н жилийн БАЯРЫН МЭНДИЙГ нийт оюутан шавь нар, төгсөгчид болон эрдэмтэн багш нар, найз нөхөддөө чин сэтгэлийн угаас хүсэн ерөөе! Сайхан баярлаарай!
By GK, on November 21st, 2010
Багшийнх нь мөрөөдөл биелэлээ олж эхэлж байгаад баяртай байна. Миний шавь нар
Герман улсад сурч, амьдраасай гэдэг бол миний мөрөөдөл билээ. Хэдийгээр анхны
оюутан маань манай КТ мэргэжлийнх биш ч гэлээ манай ШУТИС-н төгсөгч байгаад
баяртай байна.
Ингээд өнгөрсөн 4 дэх өдөр Герман улсад нисэн очиж Эрдмийн замаа эхэлсэн
Ө.Ганзоригтоо нийт шавь нар . . . → Read More: Германд анхны Мастер оюутан очлоо
By GK, on November 16th, 2010
15-р долоо хоногийн Пүрэв гараг дотор багтаан БИЕ ДААЛТын тайлангаа өгч хамгаалж дуусгах ёстойг анхаарна уу! Даваа, Пүрэв гарагуудад байгаа бие даалтын аль боломжтой цагууд дээрээ ирж өгч болно. Бие даалтын тайлангаа дуусгасан оюутан заавал 15-р долоо хоногийг хүлээх шаардлагагүйг мөн анхаарна уу! 15-р долоо хоногийн Пүрэв гараг бол сүүлчийн хугацаа шүү!!!
By GK, on November 12th, 2010
Сайхан мэдээ дуулгах гэж байгаадаа баяртай байна. ХБНГУ-н Кемниц хотын ТИС болон манай сургууль хоорондын гэрээний үндсэн дээр тус сургууль руу манай анхны Магистр оюутан удахгүй явах гэж байна.
2010 оны 6-р сард Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийг 3,35 голчтой төгссөн Ө.Ганзориг Герман улсад Магистрт сурахаар эрдмийн жолоо залах гэж байна.
Ганзоригтоо нийт оюутнуудынхаа өмнөөс . . . → Read More: Анхны Алтан Хараацай
By GK, on November 8th, 2010
Доорх код бүхий оюутнууд яаралтай дэд захирал Ж.Арслантай очиж уулзана уу! M.EC05D205 M.EC08D240 M.EC08D247 M.EC08D241 M.EC08D280 M.EC08D258 M.EC08D218 M.EC08D236 M.EC08D255 M.EC08D278
By GK, on November 2nd, 2010
КТ-3 ангийнхаан
11-р сарын 4-ний өдрийн дотор багтаан сонголтын хуудсаа хэвлэж гарын үсгээ зураад багшдаа хураалгаарай. 4-нөөс хэтэрсэн оюутан Сургалтын албанд өөрөө аваачиж өгнө. Хоцорсон оюутаны сонголт нэгтгэлд оролгүй үлдвэл шууд анги улирна гэдгийг анхаар.
M.EC205 -3 M.EC310 – 2 M.EC306 – 3 M.EC303 – 3 M.EC216 – 2 M.EC217 – 2
гэсэн хичээлүүд . . . → Read More: Сонголтын хуудсаа өгөөрэй!
By GK, on October 28th, 2010
Эрхэм оюутнууд аа
Саяхан Германы Кемниц хотын Технологийн Их Сургуулийн Компьютерийн Сургуулийн захирал Профессор Хардт Монголд богино хугацаагаар ирээд буцлаа.
Энэ vеэр бид зуны сургалт зохион байгуулах талаар ярилцсан бeгeeд тэрээр vvнийг дэмжиж байгаагаа илтгэсэн юм. Иймд зун 4-н долоо хоногийн хугацаагаар тус сургуульд зуны сургалтанд хамрагдах хvсэлтэй оюутан байвал надтай биеэрээ ирж уулзана . . . → Read More: Зуны сургалт Германд
|
|
Recent Comments