ЭХИС-н 50 жилийн ойн концертонд манай КТ3-р курсыхэн маш идэвхитэй оролцлоо. Манай ангийн Оргил (1-р зурагны зүүн талаасаа эхэнд байгаа) өөрийн зохиосон үг аятай дууг гоцлон дуулж байхад ард нь бүжиглэсэн бүжигчид дотор ангийнхнаас нь Мөнхдорж, Энхцэцэг 2 бас байлаа (Шар подволкатай 2). Мөн олон үндэстэний бүжгэнд манай ангийн авъяаслаг 2 охин Бадамсүрэн, Батцэцэг гоцлон бүжиг хийж олны нүдийг баясуулав (Бүжгийн хувцастай 2). Нийт багш болоод үзэгчид нарын сэтгэлийг хөдөлгөсөн Найрал дуунд манай хүүхдүүдээс Хашчулуун, Амгаланбаатар, Эрдэнэ-Очир, Нандин нар бас орсон байлаа (Цагаан цамцтай хүүхдүүд).
Багш нь та нарыгаа үзэгчийн суудлаас харж сэтгэл хөдлөн нулимс унагах шахан догдолж бахархаж байсан шүү. Маш сайн байна. Дандаа ийм байж явсан газар бүртээ түмэнд хэрэгтэй, хүндтэй хүмүүс яваарай. Өөрийн чаддаг бүхнээ хүнээс битгий нууж харамлаж байгаарай! Залуу нас мөнх биш шүү. Юу чаддаг мэддэгээ залуу халуун насандаа нийтэд харуулж өөрийнхөө түүхийг өөрөө бичиж яваарай!
Dulguun: He he bayarlasan shv bagshaa goe baina
estoi goe gartsgaasan bainaa minii muusain naizuud. Amjilt!!!:)
bayrlalaa bagshaa…
saihan garsan bnoo. 😀
bagshdaa bayrlalaa. ajild n bvvr ih amjilt husey. manai angiihan ch lag yumaa. bi bsan bolch 😀 (joke joke)