|
|
By GK, on October 21st, 2010
Эрхэм төгсөгч нараа, Та бүхнийг ЭХИС байгуулагдсаны 50-н жилийн ойг угтсан Төгсөгчдийн уулзалтанд урьж байна. Уулзалт: 2010 оны 10-р сарын 23-ны өдөр сургууль 2-516 тоотод 10:00 болно. Залуу насны мартагдашгүй бас давтагдашгүй 5-н жилээ хамт үдсэн найз нартайгаа хамт багш нар дээрээ зочлон ирнэ гэдэгт итгэн хүлээж байна. Та бүхнийг урин залсан Багш Т.Уранчимэг . . . → Read More: Урилга
By GK, on October 17th, 2010
Энэ хичээлийн бие даалтыг зөвхөн .NET хэл дээр хийж өгнө. Инсталл програмыг доорх
MS Visual Studio 2010 Express
хаягаар нэтээс татан суулгаж болно.
Даалгавар:
Оюутан бүр 10-аас доошгүй програм бичиж үзүүлнэ. 10-с дээш програмыг хамгаалалтанд авч болно. Бодлого бүр тодорхой командуудыг агуулсан байх ёстой. Нэг ижил төрлийн бодлогуудыг 1 бодлогот тооцно. Жишээлбэл, дан . . . → Read More: 301 үзэж байгаа оюутнуудад
By GK, on October 7th, 2010
Нийт оюутнуудад
Бие даалтыг 15 ба 16-р долоо хоногийн Даваагаас Пүрэв гарагийн хооронд хүлээн авна. Баасан гарагт авахгүй. Заасан өдрүүдэд бие даалтынхаа цаг дээр эсвэл багшийн өрөөнд (2-632) ирж өгч болно.
Хамгаалалтыг шууд хийлгэнэ. Тайланг өгөхөөсөө өмнө үзүүлж асууж тодруулах, засах зүйл байвал хийж болно. Нэгэнт асуугдаад хамгаалаад эхэлсэн бол дахиж засаж ирэхээр буцаахгүй. . . . → Read More: Бие даалт
By GK, on September 26th, 2010
Амгаланбаатар даргатай КТ3 курсынхэн Пүрэв гарагийн VI пар дээр 516-д ангийн хуралтай. Энэ цаг Ec301 хичээлийн бие даалтын цаг учир бүгд ирнэ хэмээн найдаж байна.
Зөвлөх багш
By GK, on September 13th, 2010
Эрхэм Магистр оюутнууд аа, одоохондоо бакалаврын хичээл жигдрээгүй байгаа учир Та бүхэнтэй тухтай уулзах заваар бага байна. Уучлаарай. Хичээл тавдугаар долоо хоногоос эхлэн орж эхэлнэ. Хоцорсон хичээлийг агуулгаар нөхөж багтаан орно. Иймд над дээр магистрын хичээл сонгосон оюутнууд 5-р долоо хоногт яг хуваарийнхаа дагуу ирж надтай уулзаарай. Тэр үед хичээл бүрээр дэлгэрэнгүй тайлбар өгөх болно.
By GK, on September 12th, 2010
КТ мэргэжлээр энэ улиралд буюу 1-р сард хамгаалах оюутнууд 3-р долоо хоног дотроо багтан димломын сэдвээ сонгон удирдагч багштайгаа холбоо тогтоох хэрэгтэй. 6-р долоо хоногоос эхлэн эхний үзлэг эхлэхийг анхааруулж байна.
Сэдэв сонгохдоо төгсөөд ажиллах ажлын талбарын эрэлт хэрэгцээнд тулгуурласан байж болох бөгөөд эсвэл өөрийн сонирхож байгаа чиглэлийг гол болгосон байж болно. Удирдагч багш . . . → Read More: Төгсөгч оюутнуудын анхааралд
By GK, on September 7th, 2010
Эрхэм оюутнууд аа !
Та бүхэнд “Програмчлалын технологи” гэсэн цэнхэр ном байгаа бол, түүнийгээ зарахыг хүсвэл энэхүү сайт дээр коммент хэлбэрээр утсаа тавьж номоо зарна уу! Тэр номыг дахин хэвлээгүй мөн цаашдаа ч хэвлэхгүй. Харин тэр номыг одоо CS201 үзэж байгаа оюутнууд хичээлдээ хэрэглэх шаардлагатай учир өөрөө дахин хэрэглэхгүй хэмэнэ үзсэн сурах бичгээ . . . → Read More: Хуучин номоо борлуулах арга
|
|
Recent Comments