Манай багийн КТ мэргэжлийн багш нарын хамтран явуулдаг судалгааны ажлын хүрээнд хийгддэг виртуаль лабораторийн ажил урагштай байна. Энэ сарын 17-ны өдөр Геологи Газрын Тосны Сургуулийн захиалгаар хийсэн “Шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн станцын байгууламж” хичээлийн 32 цагийн виртуаль лабораторийг хүлээн авах комисст амжилттай хүлээлгэн өглөө.
Энэхүү ажлын хариуцлагатай гүйцэтгэгчээр ЭХИС-н гэрээт багш А.Түвшинбаяр ажилласан бөгөөд хичээлийн агуулгыг ГГТС-н багш Д.Ургамалсувд боловсруулсан юм.
Бид цаашдаа виртуаль лабораторийн судалгааны ажлаа е-лабораторийн чиглэлээр хөгжүүлэх бодолтой байгаа учир Flash програм дээр ажиллаж сургах сургалтыг ирэх хичээлийн жилд явуулахаар төлөвлөж байна.
Ингээд ажлаа амжилттай хийж хүлээлгэн өгсөн А.Түвшинбаяр болон Д.Ургамалсувд багш нартаа эрүүл энхийг ерөөж, ажлын өндөр амжилтыг хүсье!
Д.Ургамалсувд багшдаа амжилт хүсье
Бидний гараа сайн байлаа. Одоо улам ихийг бүтээж, олон сайхан ажил хийхийн тулд энэ чиглэлийн сургалт өргөнөөр явуулах болно. Иймд Түвшинбаяраа цаашдын төлөвлөгөөгөө сайн бодож байгаарай.
Т.Уранчимэг багшдаа баярлалаа. Энэ ажлыг хийж дуусгахад хийлгэж байгаа талаас болоод хийж байгаа манай талаас хамтран нэгэн чармайлтаар зүтгэсэний хүчинд хийж дууссан юм.