Шинэ жил…

Шинэ жил болоход 4-хөн хоног үлджээ. Цаг хугацаа ямар хурдан өнгөрдөгийг ойлгуулдаг бас нэгэн баяр. Баяр баярын дотроос хамгийн гялалзсан, гялтганасан, саа гэрлээр гоёсон баяр. Шинэ гэдэг үгээр эхэлдэгээрээ ч тэр юм уу, хүн болгонд шинэ найдвар, шинэ тэмүүлэл авчирдаг баяр. Бас би чинь хөгширч байна уу даа, 1 нас нэмчихлээ дээ гэж боддог баяр. Мөн би энэ өнгөрч байгаа бүтэн жилд юу хийсэн билээ? юу бүтээсэн билээ, хэнийг баярлуулж, хэнийг гомдоосон бол? гэх мэт олон зүйлийг бодогдуулдаг баяр.

Хүүхэд байхад ч хамгийн сайхан баяр байж дээ. Айл болгон гацуур модоо чимээд л, томчуул чихэр боов өгч, идэж уухыг хохирохгүй сайхан байдаг байсан. Бидний үед тэгтлээ их шоколад чихэр иддэггүй байсан санагдана. Голчлон л мандарин иддэг байсан. Тэр үеийн мандарин маш анхилам үнэртэй бас их амттай байсан. Энэ амттай болов уу, үгүй болов уу гэж ер эргэлзэх хэрэггүй, мандарин л бол амттай байдаг байсан. Шинэ жил тэмдэглэж баярлахдаа үнэтэй дуучид урилгүй сургууль, байгууллага бүр өөрсдөө урлагийн тоглолт, өвгөн болоод цасан охиноо бэлдэж, тэгээд бас зөвхөн онц сурсан хүүхэд эсвэл тэргүүний хүмүүс л Өвгөнөөс бэлэг авдаг байсан.

Гэтэл одоо хүүхэд бүрт аав ээжээр нь бэлэг бэлдүүлээд л өгчихнө. Бас ямар нэгэн ой баяр болоход сайн муу ажилласан, тэргүүний дунд хамаагүй бүгд л шагнуулна. Үүнтэй ижлээр мандарин хичнээн байвч түүнээс амттайг олох амаргүй болж дээ. Нэг талаас харахад юм тэгш эрхтэй сайхан болж байгаа мэт боловч нөгөө талаас юм юм хэт хавтгайрч бас зөвхөн хэв маяг төдий болоо юу даа.

Хүн болгон л шинэ жилийг өөр өөрийнхөөрөө тэмдэглэн угтдаг байх. Миний бодлоор шинэ жил баяр баярын дотроос хамгийн сэтгэл хөдөлгөсөн баяр. Нэг л хүлээлттэй… Шинэ он ирж байгаа гэхээр л нэг л сайхан бас хэцүү ч юм шиг. Сайхан нь шинэ боломж олдож, юм бүхнийг шинээр эхэлж болох мэт санагдана. Хуучин онтой хамт муу бүхнээ үдэж харин зөвхөн сайхан мөрөөдөл, хүсэл тэмүүлэлээр шинэ оныг угтахад бэлтгэнэ. Гэтэл он жил солигдох бүрт хүний амьдралын нас хичнээн богинохон болохыг мэдрэн бага зэрэг хөнгөн гуниг төрнө.

Миний хамгийн ихээр боддог зүйл бол хүний нас яагаад ийм богинохон байдаг. Тэгээд бас хүн энэ богинохон насныхаа ямар бага хугацааг идэвхитэй хэлбэрээр амьдарч харин ихэнх хугацаанд нь маш идэвхгүй амьдардаг юм бэ гэсэн бодол билээ. Он солигдох бүрт энэ тухай боддог. Өнгөрсөн онд би хаана байлаа? Хэрхэн шинэ оноо угтлаа? Юу бодож, юу мэдэрч байлаа даа? гээд л их зүйлийг боддог. Залуу байхад ч найз нөхөдтэйгээ бодож санах юмгүй шинэ оныг угтдаг байлаа. Харин сүүлийн үед аль болох гэр бүлийхэнтэйгээ хамт халуун дулаан, намуун тохьтой орчинд шинэ оныг угтахыг хичээх болж дээ.

Хаана ч байсан, ямар ч байдлаар угтсан ШИНЭ ОНыг зөвхөн баяр хөөртэйгээр л угтахыг хичээх нь зүйтэй гэж би боддог. Шинэ он гараад эхний 7 хоногт багтаан ирж буй жилд хийе гэж бодож байгаа зүйлээ заавал том жижиг гэж ялгалгүй цаасан дээр буулгах би дуртай. Тэгээд оны төгсгөлд түүнийгээ эргэн харахад их сонин байдаг юм.

Хуучин ондоо хийсэн бүхнээ өөрөө дотроо дүгнэж, шинэ ондоо өөртөө бас зорилт тавин ахьсаар л, амьдарсаар л явна даа. Ямар ч байсан би шинэ жилийн баярт дуртай. Гялалзсан, гялтгасан маш гоё баяр шүү…

7 comments to Шинэ жил…

  • KT#3

    Sain baina uu bagshaa.Tanid shine onii mend hurgeye.Bas angiinhandaa.Manai angiinhan chine yaasan goyo yum be?Bagshid zoriulsan shuleg taalagdaj bn.Hicheel amarsan chine angiinhniigaa sanaj bn shuu.Bid bugdeeree huwi tawilangaaraa uchirsan naizuud neg negneeree dutsan nuhduud shuu dee.Bidniig neg negniigee gesen bodoltoi setgeltei neg angi hamt bolgoj chadsan hun bol bidnii hairtai bagsh.Bagshdaa bayarlalaa.

    • GK

      Баярлалаа. Урам хайрласан үг сонсох хэнд ч сайхан байдаг. Сайн амраад ирээрэй. Хичээл эхлэх эхний өдөр эрт ирж сонголтоо хийнэ шүү.

  • BB n

    uneheer shine jileer shine buhen eheldeg shuu buh zuil neeh goy tsoo shne haluun dulaan sn shn bdg… Bagshdaa bolon AD Amgaadaa mun angiinhandaa (KT-3) shine onii mend hurgye. bugdeeree ene ondoo az jargal amjilt buteeleer duuren bgaarai. ta nartaa hairtai shuu ta nar mini bugdeeree sn huuhduud,sn nzuud shn hamt olon shuu. Bagshdaa mash ih bayrladag shuu. Angiin hamt olon bagsh nar mini bugdeeree minii amidarliin negeehen heseg, (gegeehen dursamj). tsag hugtsaa uneheer hurdan shuu sayhan l KT-1 angid orood hen henee medehgui uchiraa ololgui budilj blaashtee getel odoo 3jil ungurchjee ene hugtsaand bugdeeree shn hamt olon bolson bna shuu ingeed bodohoor uneheer goy bnaa. ZA nzuudaa bugdeeree uldsen bagahan hugtsaandaa amjilttai suraltsaad bugdeeree tugsnu shuu. Ta nartaa amjilt husye

  • Баярлалаа. Чамд болоод танай гэр бүлийхэнд ирж буй шинэ ондоо эрүүл энх байж эв найртай, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе!

  • :)

    Манай Багшийг Урнаа гэдэг
    Маш ухаалаг нэгэн сэтгэгч
    Эхэлсэн бол хийж дуусгана
    эцсийг нь хүртэл давж туулна

    Байх байдал нь урмаар тэтгэгч
    Баялаг эрдмийг түгээгч нэгэн
    Баяр хөөрөөр дуугүй нэгэн
    Баярлах үедээ дуулах нэгэн

    Болохгүй бүхнийг бүтээгч нэгэн
    Бодлоггүй нэгнийг шүүмжлэгч нэгэн
    Бодол нь харин хязгаар үгүй
    Бодсоноо харин хийхгүй гэж үгүй

    Ажилдаа бол Хөдөлмөрч Доктор
    Ангийн бидэнд ачит багш
    Аав ээждээ ангирийн зулзага
    Ар гэртэй мөнгөн багана нь

    Манай Багшийг Урнаа гэдэг
    Маш ухаалаг нэгэн сэтгэгч
    Эхэлсэн бол хийж дуусгана
    Эцсийг нь хүртэл давж туулна

    Нэгэн өглөө нэт орлоо
    Нээх сонин мэдрэмө төрлөө
    Багшаа магтах санаа ч юм уу
    Баярийн нэгэн өдөрч юм уу ,,,

    нээх олон шүлэг бичэж байгаагүйлдээ тэхдэ зүгээр л санаа төрөө д л хэхэ … утга санаа ний амьдарлийн логик алдаатай байж магадгүй ээ гээд л хэхэ Сайхан баярлаарай багшаа KT-3

    • GK

      Маш их баярлалаа. Энэ шинэ жилээр авсан миний хамгийн том бэлэг байлаа. Надад зориулж бичиж байсан шүлгүүдээс хамгийн сайхан нь байлаа. Баярлалаа. Багш бидний үнэт баялаг, хийморийнг дарцаг бол Шавь та нар минь юм шүү…

  • amgaa

    тийм шүү багшаа шинэ жилийн баяр хүн бүхэнд 1 л гоё хүлээсэн, сэтгэл догдлуулсан баяр нь байдаг шинэ жилийн баярийн мэнд хүргэе багш таньдаа шинэ оноо сайхан угтаарай, аз жаргал хүсэе

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>