Вэб өнөөдрөөс нээгдэж байгаа юм байна. Иймд сонголтоо эрт хийх үүднээс төлбөрөө яаралтай төлөх хэрэгтэй байна. Төлбөр эхлээд өөрсдөө төлөөд сонголтоо хийнэ. Дараа нь 500 орж ирэхээр илүү гарсаныг буцааж авах хүсэлтэй нь буцааж аваад дараа жилийнхээ төлбөрт үлдээх нь үлдээх юм байна.
За эртхэн эцэг эхдээ дуулгаж төлбөрөө хийгээд сонголтоо эрт хийгээрэй. Ерөнхий эрдэмийн хичээл үзэж байгаа хүүхдүүд болж өгвөл 1 багш дээр хамтдаа сонгохыг бодоорой. Үзсэн хичээлүүдээ сургалтын төлөвлөгөөтэйгээ тулгаж үзээгүй хичээл байвал нөхөж үзэх хэрэгтэй. Ер нь бол удахгүй төгсөх учир сонголтоо хийхэд эргэлзээ гарах эсвэл ямар байдалтай юу болоод байгаагаа мэдэхгүй бол багштайгаа эртхэн ирж уулзаарай.
Хамгийн гол нь төлбөрөө төлж эрхээ нээлгээд сонголтоо хийнэ шүү дээ! Эрт сонголт хийвэл үнэхээр сонгох боломж өргөн байна. Оройтвол сонголтгүй сонголт болно шүү.
Аан за. Сургалтын албаныхан тэгэж хэлсэн бол илүү сайн мэдэж байгаа. Тэгвэл хүүхдүүдээ зөрүүгээ л төлөөрэй.
Багшаа сургалтын албаны хүн зөрүү төлбөрөө төлөхөд болно гэсэн. 540.000-г төлөх байлаа гэхэд зөвхөн 40.000 төлөөд болох юм ярьсан?