Магистрын сорил – 2

Сүүлчийн сорилыг чатаар авна хэмээн мэдэгдсэн байгаа. Энэ нь амьд холбоог үүсгэж ам шалгалтыг онлайн хэлбэрээр авах туршилт хэмээн ойлгож болно. Бүгд нэгэн зэрэг онлайн байж conference үүсгэн нэг талбар дээр асуусан асуултанд хариулна. Асуултанд зөв хариулсан хүн багшийн зөвшөөрлөөр чатаас гарч болно. Өөрөөр хэлбэл сорилоо амжилттай өглөө хэмээн үзэж болно. Магистр бүр yahoo мессенжер болон Matlab програмаа ачаалсан байх ёстой.

yahoo хаягаа явуулаагүй хүүхдүүд сорил авах өдрөөс өмнө амжиж багшид бүртгүүлэх хэрэгтэй. Сорилыг 5-р сарын 21-ны өдрийн оройн 21:00 цагаас авна. Бямба гараг байгаа учир ажилтай гэсэн шалтгаан хүлээж авахгүй. Мөн орой тавьсан учир амжаагүй гэдэг шалтгааныг ч хүлээж авахгүй. Олон хоногийн өмнө бүх зүйл тодорхой болж байгаа учир тухайн өдрийн ажлаа зохицуулж онлайн байж Сорилоо өгөх шаардлагатай. Сорил 2 цаг үргэлжилнэ.

3 comments to Магистрын сорил – 2

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>