Бид аав ээжээсээ 5-уулаа. Би хамгийн бага нь. Надад 3-н эгч, нэг ах бий. Би тэдэндээ маш их хайртай!
Гэхдээ хайртай гээд би тэднийхээ төлөө юу хийж чадсан юм бэ? Юу хийж байна вэ? Юу хийж чадах вэ? Ер нь яагаад хүмүүс ах дүүс болон төрдөг юм бол? Юуны төлөө? Үүнд учир утга бий болов уу? Үүрэг хариуцлага бий болов уу?
Эгч нар маань өвдөөд надад энэ тухай гэнэт их гүнзгийгээр бодогдох боллоо сүүлийн үед. Өнөө өглөө том эгчээ эмнэлэгт хүргэж өгөөд ирэх замдаа их л зүйл бодлоо.
Дунд эгч минь гэнэт маш хүндээр өвдсөн мэдээг саяхан авлаа. Тэр маань биднээсээ алс хол хүний нутагт ажиллаж амьдарч байсан юм. Сайхан цаг ирнэ хэмээн зүтгэсээр явсан эгч минь эдгэрэшгүй өвчин туссан ажээ! Гэнэтийн энэ мэдээг хэрхэн хүлээж авахаа ч мэдэхгүй байна. Юу хийх, түүндээ яаж дэм өгөхөө ч мэдэхгүй байна. Нээг их буруутай ч юм шиг, эгчийнхээ өмнө! Дүү нь болж төрчихөөд юу ч түүнийхээ төлөө хийгээгүй хувиа хичээсээр явсан санагдаад байна. Сэтгэл эмзэглээд, өөрийгөө буруутгаад, амьдрал маань утгагүй мэт санагдаад байна. Бухимдаад байна. Яахаа мэдэхгүй байна. ХАВДАР. Энэ үг яагаад ийм байнгын болчихоо вэ? Хүмүүс энэ үгэндээ эмзэглэхээ байчихсан мэт санагдана. Аймшигт мэдээг сонсоод сэтгэлээ онгойлгож дэм авах санаатай ганц, нэг хүнд цухуйлгахад, Өө хавдар чинь одоо бараг хүн болгон өвддөг өвчин болсон ш дээ, гэх юм! Энэ үнэн бол яагаад? Бидний ээлж хэзээ ирэх вэ? Хавдар туссан хүнд хэрхэн туслах вэ?
Ийм үед эгчдээ МАЙ гээд аваад өгөх хурааж цуглуулсан мөнгө ч надад алга байна шүү дээ. Тэгэхээр би ер нь юуны төлөө юу хийж яваа хүн бэ? Надад ер чадах юм байна уу?
Эгч маань удаан шинжлүүлсэний дараа өчигдөр л эмнэлэгт хэвтэж химийн эмчилгээгээ эхэлсэн байна. Одоо сар хими эмчилгээ хийлгэх гэнэ. Бурхан минь! Танаас сүсэглэн гуйя! Эгчид минь нас хайрла. Итгэл, сэтгэлийн тэнхээ хайрла. Танаасаа залбиран гуйя! Түүнийг минь энэрч өршөө.
Хол байгаа юм болохоор эгчдээ юугаар ч тус болж чадахгүй л байна даа. Дэмий л дотроо залбирч бас энд байгаа охин, зээ 2-т нь чадлаараа туслахсан гэж бодож явна. Миний тус ч гэж юу байхав дээ. Эгч минь л гайгүй байгаасай даа. Эмчилгээ нь сайн болоосой доо.
Том эгч маань өнөөдөр хэвтлээ бас. Хөөрхий дөө хазганаад явахад их л хэцүү байх шиг байна. Янз бүрээр үзээд хаван нь ер буухгүй, тэгээд хөл нь маш их өвдөж байгаа бололтой. Эгч нар маань яагаад ингээд өвдөөд байна вэ? Бид юуг буруу хийгээд байгаа юм бол? Хорвоод төрсөн үүргээ биелүүлэхгүй байгаа юм болов уу? Ер нь яагаад хүн гэнэт хүндээр өвддөг юм болоо?
Отгон дүү нь болчихоод би тэднийхээ төлөө юу хийсэн бэ? Нэмэр болсон уу, ер? Хувиа хичээгээд л биеэ тоогоод яваад байна уу?!
Яадаг ч байсан би Та нартаа хайртай шүү. Сэтгэлдээ үргэлж бодсоор явдаг. Хэрэв дүү нь нэмэр болж чадахгүй байгаа бол уучлаарай.
Сэтгэл гарган зөвөлгөө өгсөнд баярлалаа. Мэдээж үүнтэй ижил үгийг би эгчдээ хэлсээр л байна. Гэхдээ өвчин гэнэт илэрсэн эгч минь үнэндээ одоохондоо өвчинтэйгээ эвлэрч чадахгүй байгаа мэт санагдана. Тэгээд ч өчнөөн жил уулзаагүй эгчдээ алс холоос сургааль айлдаад байх үнэн амаргүй л байна. Гэхдээ л сайхан мэдээ дуулгасанд баярлалаа. Заавал эгчдээ хэлнээ.
tus boloh uguig ni medehgui bna. Gehdee nadad manai neg egch helj baisiin tednii ajiliin gazariih ni egch bas hort havdar tusaad, naidvargui nasgui gesen onshtoi garch,gadaadruu shinjilgee hiilgesen ch mon adil onshtoi garsiin gesen, tegeed ter uvchtei egch ugluu bolgon ert bosj alhaad bi uvchingui, eruul, minii yu ch uvduhgui bn gej oortoo zalbiraad setgeleere bur musun eruul bolgood, bas hajuugaar ni emchilgeegee hiilgesen l bh hamgiin gol ni setgeleeree eruul baij uvchinteigee temtsseer bgaad suuld ni uzuulsen chini havdar ni bagassan bsan hagalgaa hiilgeh bolomjtoi ter ch buu hel buren ilaarshina gj helsen gesen emch ni. teheer bas setgeleesee ooriigoo eruul hun yaasan uvduhgui geed baival edgereh magadlal ers ihesdeg yum shig bnlee. ter egchiin edgereh bas gol shaltgaan ni ger bul, emchluulj bgaa orchin bsan bhaa gej bodoj bgaa, ugluu bolgon dalai deeguur alhaj bysalgaj hiij, ger bul ni bas uvchingui gej itguultel ni baij chadsan bolhooor l ter egchid uhne gesen bodol hezee ch turuhgui baisan baih