|
Магистрын 2-р сорил
By GK, on May 5th, 2011
Магистр оюутнуудын анхааралд!
5-р сарын 14-ны Бямба гарагийн оройн 21:00 цагаас 22:00 цагийн хооронд 2-р сорилыг онлайн хэлэлцүүлэг байдлаар авна. Амралтын өдөр, оройн цаг учир та бүхнийг эртнээс ажлаа зохицуулан онлайн байхыг сануулж байна. Хэрэв энэ цагт онлайн байж чадахгүй хүн байгаа бол энэ бичлэгийн дор сорил эхлэхээс өмнө тайлбар бичиж үлдээх хэрэгтэй.
Хэлэлцүүлэг дараах сэдвүүдээр хийгдэнэ.
-
Хувьсагчийг зарлах, MATLAB програмд хувьсагчийг ашиглах
-
Вектор хэмжигдэхүүнүүд, түүний үйлдлүүд
-
2 хэмжээст график байгуулах
-
3 хэмжээст график байгуулах
-
MATLAB програмын давуу талууд
-
MATLAB програмчлалын командууд
Бүртгэлийг урд өдөр нь хийнэ. tudevdagva гэсэн хаягийг бүгд 5-р сарын 13-ны орой өөрсдийн жагсаалтанд нэмээрэй. Ирсэн хүсэлтүүдийг өөрт байгаа хаягнуудтай тулган би жагсаалт үүсгэн нэмэж авна.
Хэлэлцүүлэг эхлэхээс 10-н минутын өмнө бүгд холбогдсон байна. Тэнд сорилын үед хэлэлцүүлэгт мөрдөх журмыг танилцуулна.
Багш хянах, ажиглах байдлаар оролцоно, багшид хэлэлцүүлгийн удирдагч нар тусалж ажиллана. Хэлэлцүүлгийг 2 сайн дурын оюутан удирдаж явуулна. Хэлэлцүүлгийг удирдах хүсэлтэй хүн энд код, нэрээ бичиж үлдээнэ. Удирдагч нар эхний асуултыг тавьж хэлэлцүүлгийг эхэлнэ. Эхний асуултыг бүгд ойлгосон гэж үзсэн тохиолдолд удирдагч нар 2 дахь асуултыг гаргаж тавина. Энэ мэтээр хэлэлцэж удирдагч нар бэлтгэсэн асуултаа дууссан эсвэл хугацаа дууссан тохиолдолд сорил дуусна. Маш оновчтой хариулж, идэвхтэй оролцсон оюутныг хэлэлцүүлэг Удирдагч нар багшид нэр цохон тэмдэглэж өгнө.
Удирдагч хийх оюутан багшид асуултаа явуулж хянуулна.
Та бүхнийг сорилдоо идэвхитэй оролцохыг хүсье!
|
|
yes