Сорилын хэлбэр өөрчлөгдөв

Эрхэм Магистр оюутнууд аа!

Би та бүхнийг хэрхэн сурч байгааг мэдэрч дүгнэх гэсэн үүднээс онлайн чатаар сорил авах гэж эртнээс зарласан билээ. Туршилтын сорил ч хийж үзлээ. Туршилтын сорилд 5 оюутан орох гэж оролдоод ердөө 2 нь л надтай холбогдсон. Өнөө оройн сорилд орж чадахгүй, боломжгүй, хойшлуулаач хэмээн утасдаж олон оюутан санал тавьж байна. Энэ янзаараа дахиад 5-н оюутантайгаа суух бололтой.

Гэхдээ энэ бүхнээс би бас дүгнэлт хийлээ. Ажлын бус өдөр оройн цагаар интернэтэд орох боломж бага байдаг нь үнэн бололтой. Иймд өнөө орой сорил авахгүй. Ер нь сорилын хэлбэрийг өөрчилж дараах байдлаар авахаар шийдлээ. Үүнд жаахан хариуцлагатай хандаарай.

Сорил 2:

  1. Магистрын хичээлийн сүүлчийн долоо хоног буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагийн дотор багтаж надад хэрхэн суралцсан,  юу сурсан тухайгаа 100-н үгнээс доошгүй үгтэй тайлан бичиж илгээнэ.
  2. Хугацаа хатуу харна
  3. 5-р сарын 17 буюу Лхагва гарагаас хойшхи тайланг хүлээж авахгүй
  4. Тайланг uranchimeg(at)must.edu.mn хаяг руу илгээнэ
  5. Тайлангаа үгчилэн бичиж болно.
  6. Жишээгээр баяжуулж болно

За үүнээс илүүгээр хөнгөвчилсөн арга олсонгүй. Та бүхнийг ядаж энэ шаардлагыг биелүүлнэ хэмээн найдаж байна. Багшаас 50н оноо авдаг. Шалгалт 50 оноо байдаг. Шалгалт бол яг эхний сорил шиг тодорхой өдөр тогтсон цагт нээгдээд л хаагдана шүү.

За одоо жаахан идэвхтэй байгаарай даа.

 

3 comments to Сорилын хэлбэр өөрчлөгдөв

  • MES10E042

    Udriin mend bagshaa. Tailan bichihiig oilgolloo.Bayrllaa

  • Oroin mend bagshaa. Soril uurchlugdsuniig say medej awlaa.

  • M.EQ10E005

    Talain bichij uguhiig oilgoloo. Tegehdee Шалгалт бол яг эхний сорил шиг тодорхой өдөр тогтсон цагт нээгдээд л хаагдана шүү gedeg n 30 onooni shalgalt gesen ug uu? Bi bodohdoo neg musun avah yum bna gej oilgood bgaa. Shalgalt tegeed hezee yum bol. Ug n bol gertee netguzuvhun ajiliinhaa netiig ashigladag humuust oroin tsagaar neteer shalgalt ugnu gedeg hundreltei l dee tegehdee bolgoy gevel boloh l bsan b gej bodoj bna. Soriliin helber uurchlugdsuniig saya l medlee.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>