Би анхандаа багш болох юм сан гэж мөрөөдөж байсангүй. Мундаг Програм бичдэг хүн болчихоод хүссэн бүхнээ програмчлаад л бүгдийг бишрүүлж явна гэж мөрөөддөг байлаа. Гэтэл сургууль төгссөн жил аав минь БАГШ бол, миний охин сайн багш болно, би мэдэж байна, гээд л гуйгаад байсан. Уг нь нэг газар програмистаар орох гэж байсан л даа.
Гэхдээ аавынхаа сэтгэлийг бодоод багш болох шалгалт өгсөн тэнцээд тэгээд л багшийн гараагаа эхэлсэн дээ. Одоо түүнээс хойш 19 жил өнгөрсөн байна.
Багшийн ажил эхнээсээ л надад таалагдаж эхэлсэн. Улмаар жилийн дараа гэхэд би өөрийгөө багш болохоор төрсөн хүн гэдгээ ойлгосон юм. Аав маань яаж тэгэж мэдэрсэн юм бүү мэд. Надад ажил маань үнэхээр их сайхан санагддаг учир би сайн багш байх юм сан гэж чадлаараа хичээсээр явна.
Оюутнууд гэдэг өөрийн хүүхэд шиг сэтгэлд ойр болдог хэмээн санасан ч үгүй явлаа. Яавал тэдэндээ сайн хичээл заах вэ? сайхан ирээдүйг босгох боломж хаана байгааг зааж өгөх вэ? хэрхэн зөв хүн болж хүмүүжихэд нь туслах вэ? гээд л сэтгэл санаагаа бүрэн зориулдаг болсон маань надад сайхан үр дүнг харуулдаг байсаан. Би ч оюутнууддаа аль болох ойр байж улам ихийг зааж өгөхийг хүсэх болсон.
Гэтэл миний энэ бодол буруу юм биш байгаа даа? Би ер нь хүний нас биенд хүрсэн хүүхдүүдтэй зөв харьцаж чаддаг юм болов уу? гэсэн бодол сүүлийн хэдэн жилээс төрөх болоод байна. Энэ бодлыг минь саяхан 1 сар яваад ирсэн Герман сургуультай хамтран хийсэн семинар бүүр баталж өглөө.
Сайн явсаан. Сайхан ч явсан. Гэхдээ л сэтгэл эмзэглүүлсэн олон зүйл боллоо. Би энэ бүхнийг бодох тусам өөрөө л буруутай мэт санагдаад байна. Би л хүүхдүүдэд сайн санаж байгаагаа, тэдэнд зөвхөн сайхныг хүсэж байгаагаа буруу ойлгуулдаг бололтой. Хүнийг таньж чаддаг хэмээн бат боддог байсан бодол минь нуран уналаа. Би хүнийг таньж чаддаггүй юм чинь өөрийгөө бусдад буруу ойлгуулах энүүхэнд нь үнэн юм байна.
Сэтгэл эмзэглэн өвдөх нь ямар ч биений өвчнөөс илүү байдаг юм байна. Бие өвдвөл эм уугаад л зүгээр болгоно. Сэтгэлийг яах вэ? Хэрхэн засах вэ? Яаж алдсан итгэлээ олж авах вэ? Эргүүлж олж авах хэрэг байна уу? Яагаад шавь нар маань надад ингэж хандана вэ? Би хаана алдаа хийсэн бэ? Яавал энэ алдааг дахин давтахгүй байх вэ? Цаашид яах ёстой вэ?
Олон асуулт толгойд эргэлдэнэ. Хариулт нь алгаа.
Миний бодролыг уншдаг хүн бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна. Бас та бүхний итгэл сэтгэлийг алдсан эвдсэн зүйл тохиолдож байсан бол тэр бүхнээ хэрхэн даван туулсан туршлагаа надтай хуваалцаасай гэж хүсэж байна. Яг одоо надад үнэхээр амаргүй байнаа. Хүнд итгэсэн итгэлээ алдаж сэтгэл өвдөх хэцүү байнаа.
“Төвдөөс намайг хөөж орон гэргүй болгосон нь буддын сургаалыг дэлхий даяар ихэд тархахын эхлэл болсон учир хятадуудыг би үзэн яддаггүй, аль хэдийнүй тэднийг уучилсан” гэж Далай лам айлдсан нь бурхны шашны гүн ухааны сургаалын философийн гол үндсийн нэг мөн биз ээ. Нөгөө талаар миний сонирхдог онолоор бол, хэрвээ хүн чамайг гомдоож асуудал үүсгэж байгаа бол чи өөрийгөө өөрчилж байж л тэдэнд гомдохоо болино, дахин гомдохгүй болно. Өөрөөр хэлбэл, “орчлонг зохицуулж чадахгүй бол зохицож амьдар” гэдэг дээ.
Сайхан зөвөлгөө өгсөн байна. Санаж бодож явнаа. Гомдсон сэтгэл, атгаг санаа, бусдад гаргаж хэлээгүй залгисан үгс бүгд сэтгэлд үлдсэн чулуу болдог юм гэнэ лээ. Ганц амьдрахдаа сэтгэлдээ чулуу тээж явахгүй байхыг хичээдэг. Иймдээ ч энэ вэбээ бодсон санасанаа гаргах гэж бас хөтөлдөг. Би хүнд туслахыг хичээсэн хэвээрээ л байх болно. Гэхдээ хэрэв тэр хүн хэт намайг ашиглаад байгааг мэдвэл бас өөрийгөө хамгаалах аргаа бага багаар сурч л байна даа.
“Гомдол гэдэг амьтан” гэсэнийг блогтоо хуулж тавьсан байгаа шүү.
за
Танд энэ өдрийн мэнд. Та их зөв шийдвэр гаргажээ уучилж чаддаг байх гэдэг бол хамгийн эрхэм чанар гэж би боддог шүү
Баярлалаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд
Таны бодролыг өнөөдөр л уншлаа. Өмнө нь зөвхөн хичээл гэдэг утгаар нь л ойлгоод өөрийн үлдээсэн comment-дод таны өгсөн хариултыг мөн хичээлийн талаархи мэдээллийг л унших гэж ордог байсан.
тэгээд сая таны бодролыг уншаад яагаад ч юм их гоё, дотно санагдлаа. ЭНЭ бичлэгийг болон бусад сэтгэглүүдийг уншиж байхдаа энэ блогоор дамжуулаад таньтай зөвхөн багш гэдэг утгаар нь биш мөн сайн найзууд шиг дотно байж болох юм байна гэж бодогдлоо.
миний ойлгосоноор бол таны итгэж, найдаж явсан шавь тань таны итгэлийг үнэхээр их алдаж, танд хүний үнэргүй өөдгүй зан гаргасан бололтой. Тэглээ гээд та гутраад урам хугарах хэрэггүй шүү. Учир нь хүн бүр адилгүй, өөр өөр хүмүүжилтэй өөр бодолтой байдаг. Миний бодлоор тэр хүн хумсаа нуусан муур байсан бололтой.
гэхдээ таны гарын сайн шавь болж чадах таны итгэлийг даах тийм оюутан байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Багш гэдэг бол хамгийн сайхан мэргэжил төдийгүй хамгийн буянтай ажил гэж боддог. Би ч бас багш болох чин хүсэл, зорилготой.
бас дээр нь нэмж хэлэхэд онлайн хичээлийн нэг онцлог нь багштайгаа чөлөөлтэй илэн далангүй харьцах боломжтой нь их гоё юмаа. Танд амжилт хүсье шантралгүй урагшаа
Бодролыг минь уншиж бодлоо бас үлдээсэнд баярлалаа. Тийм ээ, их итгэж байсан шавь маань тун тоогүй алхам хийсэн. Гэхдээ би түүнийг аль хэдий нь уучилсан. Одоо бол хэрэв тэр хүүхэд эргээд ирвэл би дуртайяа туслах болно. Хүн амьдралд алдаж болно. Бид төгс төрдөггүй. Харин алдаагаа ухамсарлаж засах нь чухал гэж бодож байна. Иймд тэр шавь маань тэр чигтээ буруу замаар явчих вий дээ гэж бас санаа зовож байгаа. Би мэйл бичсэн. Тэгээд өөрөө шийдэх байлгүй дээ. Ер нь бол их чадалтай сайн хүүхэд байгаа юм. Хүн алдаан дээрээс суралцана гэдэг агуу шүү дээ. Би шантрахгүй ээ. Угаасаа ямар ч юмыг удаан байлгах дургүй. Баяр хөөрийг ч, уйтгар гунигийг ч. Амьдрал өөрөө богинохон шүү дээ. Нэг сэтгэлээр амьдарна гэж байхгүй. Сайн муу ээлжилдэг хорвоо.
Урам өгсөнд баярлалаа. Чамд ч гэсэн амжилт хүсье. Гэхдээ би биеэрээ уулзахаар хүмүүст их ширүүн санагддаг гэсэн шүү. 🙂
ТАНИЙ БИЧЛЭГҮҮДИЙГ БИ ӨНӨӨДӨР Л УНШИЖ ҮЗЛЭЭ…
ГЭХДЭЭ ТАНИЙ БИЧЛЭГҮҮДИЙГ УНШИХ БҮРД ТАНТАЙ ҮЙ ЗАЙГҮЙ САЙН НАЙЗ МЭТ ОЙР ДОТНО СЭТГЭЛ ТӨРСНӨӨ НУУХ ЮУ…
ТАНЫ БИЧЛЭГЭЭС БИ АМЬДРАЛЫНХАА АЛДААГ… АЗ ЖАРГАЛЫГ Ч БАС ОЛЖ ХАРЛАА
ТАНЫ ЭРДЭМ НОМЫН АЖИЛД ОРОЙГҮЙ ИХ АМЖИЛТЫГ ХҮСЬЕ!
ДАХИАД УХААРАЛ ХАЙРЛАСАН ОЛОН БИЧЛЭГ БИЧЭЭРЭЙ…
НАД ШИГ УНШИХЫГ ХҮССЭН ОЛОН ХҮН БАЙГАА ГЭДЭГТ БИ ИТГЭЖ БАЙНА…
Ih bayarlalaa. Hynd hereg boloh bolov uu gej bodsonoo bichdeg geh yy dee. Medeej yamar ontsogoos harahaas ih hamaarah baih. Gehdee l iim saihan urmiin yg helsend bayarlalaa. Dan setgeliin hodloloor bichdeg uchir hezee setgel nadad ug helne bi zaaval busdad damjuulnaa.
Сайн байна уу багшаа. Таны бичсэн комментудыг би уншаад удаагүй байгаалдаа. анх удаагаал бичиж байна а.их юм мэдэж авдагаа таньд урам зориг хүсье.
Сайн байна уу? Чингис ээ. Хэн нэгэнд урам өгөх шиг сайхан юм хаана байхав дээ. Иймд энэ бичлэгээрээ чи ч гэсэн надад их урам өглөө. Өөртөө зорилготой байж хүссэндээ хүрч яваарай. Бас бусадтай санаа бодлоо хуваалцахаас битгий цааргалж байгаарай. Хүний амьтадаас ялгардаг гол юм бол бодол санаа хуваалцах харилцан ойлголцох шүү дээ.
Hi bagshaa. Ta iim gutrangi baij bolohguiee. Bi l lav tanii bodloos arai oor zuil boddog shuu. Olon hun ereen baraantai baidag.
Сайн байна уу? Лхагва-Очир оо. Багшийгаа зэмлээд аргагүй л миний шавь эр хүн болж байгаа юм байна. Ойлголоо. Тэрхэн үедээ гутарсөөн. Одоо гайгүй ээ. Чиний хэлсэн үгийг санаж явнаа.
Bagshaa bayrllaa zugeer l unshaad setgel ih hudulluu.tanid azjargal husii ta goy hun ymaa
Ховор сонсдог сайхан магтаал байна баярлалаа. Багш хүн шавиасаа сайхан үг сонсох шиг шагнал үгүй шүү дээ. Эрдмийн их аяндаа шантралгүй хол яваарай.
Urnaa egchee tanii bichsen ene zuil nadad ch gesen olon yum boduulj baina. Bi ch mon adil minii hamgiin sain hiij chadah ajil bol BAGSH-lah gej boddog. Gehdee buur Made by Serdaram gedeg shig heden garyin shavitai yumsan gej husdiin. Gehdee ene bol bolomjgyi zuil yum bainaa gej boddog. Orchin ued Critical Thinking humuusiig ingej formatlaj bolohgyi baihaa gej bodogduuldag yum. Odoo bol surguuli maani olon huniig baga ersduuleesei l gej bodoj baina. Gadagshaa yavaad ireheeree ulam l gudrald orood baih yum. Bid “adagt uldsen terbum” hunii toond orchihson miningGol uls bolj baigaad buur ch ih haramsah yum. Gehdee bagsh nar oyutnuuddaa setgeliin gutral buhimdalyig bus tuunees garah arga zamyig oodrogoor helj ogoh heregtei gej boddog.
Дарам аа, Баярлалаа. Энэ бодролыг аргаа бараад л бичсэн юм. Би 1 хүүд ихэд итгэж ёстой өөрийнхөө хүрээгүй оргилд хүргэх хүнээ оллоо хэмээн хамаг сэтгэлээ зориулан гарын шавиа хэмээн үзэж бакалавраас магистр хүртэл нь дэмжиж явсан юм. Тэгсэн ёстой л эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг болж миний итгэл, сэтгэлийг уландаа гишгэсэн дээ. Энэ үйлдэл намайг тэр мэтийн бодол бодож улмаар оюутнуудтай их ойр байж үнэн сэтгэлээсээ хандах нь сүүлдээ өөрийнхөө сэтгэл, эрүүл мэндээр наадсан зүйл болж магад юм байна гэдгийг ойлгуулсан.
Гэхдээ ингэлээ гээд би ажлаа муу хийнэ гэсэн үг биш л дээ. Багшийн ажлаа мэдээж хичээн хийсээр байна. Гэхдээ чиний хэлдэгээр орчин үеийн залуустай бас л болгоомжтой зайнаас харьцах нь зүйтэй юм байна. Оюутан болгон бидний сэтгэлийг зөвөөр үнэлж хүлээж авах чадвараар хомс болж байгаа юм байна гэдэгтэй санал нийлэхээс өөр аргагүй болж байна даа.
Гэхдээ л багш бид ийм зөв бодолтой хэвээрээ байх нь чухал шүү. Хүн болгон адилгүй гэдэг билээ. Түмний үрс дотор бидний санааг ойлгож ихийг сурч ихийг бүтээх нэгэн гарч ирж л таараа шүү дээ.
bayarlalaa bagshaa. bi sayhan ohintoi bolood emegtei hvnii hamgiin saihan zvil eej bolohiin az jargaliig medreed l bj bndaa. Emegtei hvn eej bolohoor uuriin erhgui uyan zuulun setgeltei, uyahan boldog yum bn. Ohin vr mini udur udruur l tomrood ulam l hair hvreed bh yum.bi han horwoogiin hamgiin az jargaltai hvn bolsondoo bayartai bn. tanitai setgelee huwaaltsah shan bnaa bagshaa daraa vrgeljlvvlen bichie.
Юуны өмнө охинтой болсонд Баяр хүргэе! Сайн байнаа. Эмэгтэй хүнд хамгинй чухал зүйл бол ГЭ РБҮЛ байдаг хэмээн би боддог. Бусад зүйл хэдий чухал ч хайртай хань, сайхан үрсийг гүйцэх нандин бас чухал зүйл үгүй шүү. Охиноо эрүүл саруул өсгөж сайн хүн болгоорой.
sain bnuu. tanid ene udriin mend hvrgie. tanii bichsen zviliig bi unshih durtai. yaagaad ch yum unshihaar setgeld neg yum bodogdoood uhaaral hairlah shig boldog yumaa. tanid amjilt az jargaliin deediig hvsen eruue. dahin olon olon zviliin talaar bichij bgaarai.
Баярлалаа, Баяртмаа. Цаг зав гарган блогоор минь зочилж байгаад баярлалаа. Багш нь 19-н жил багшилж байна. Олон ч оюутантай ажиллалаа. Багш байх сайхан хирнээ амаргүй ажил шүү. Сэтгэлд олон зүйл бодогдоод, хүнийг ажиглах, хүнд сургааль “айлдах” хэнээтэй болдог бололтой. Энэ блог маань санаа бодлоо бусадтай зайнаас солилцоход их нэмэртэй байдаг юм. Заримдаа аливаа зүйлийг тулаад ярих дэмий ч мэт санагддаг бас болоод байгаа. Бүсгүй хүн ер нь амьдралыг торгон ухаанаар авч явдаг бололтой шүү. Чи сайн охин. Улам хичээж санасан сайхан амьдралаа босгож эх орон, ах дүүсдээ хэрэгтэй нэгэн яваарай. Чи чаднаа.