Дэлхийн томоохон компаниудын нэг Schlumberger компани шинжлэх ухаан, боловсролд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрдэмтэн эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор 2004 оноос эхлэн дэлхийн хэмжээгээр зарлан тэтгэлгийг олгож эхэлсэн билээ.
Энэхүү тэтгэлэгт хөгжиж байгаа орны эмэгтэй эрдэмтэд өргөдлөө илгээж өөрийн судалгааны ажлаа танилцуулсны дүнд гадаадын хөгжингүй орнуудад судалгаа хийх тэтгэлгийг авах боломжтой юм.
Эрдэм номыг эрхэм болгосон бүсгүйчүүл минь, боломж бүрийг ашиглахын төлөө өөрийгөө дайчлаарай. Өргөдлөө заавал илгээгээрэй. Монголоос ганцхан хүн авсан байгаа. Би булган сүүлтэй байхыг хүсч байна. 🙂
Энд дарж тэтгэлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Танд амжилт хүсье!
Recent Comments