S.CS701 кодтой хичээлийг зайнаас үзэхээр сонгосон Эрхэм Магиструуд аа хичээлдээ тавтай морил!
Зайн сургалт та бүхний өмнө суралцаж байсан уламжлалт танхимын сургалтаас ихээхэн ялгаатай байдгийг сануулмаар байна. Хичээлээ ойлгож авч үлдэх эсэх, мөн амжилттай дүнтэй суралцах эсэх нь танаас өөрөөс тань ихээхэн шалтгаалдаг. Иймд эхнээсээ хичээлдээ идэвхтэй ойролцож амжилттай суралцахыг хүсэн ерөөе!
Амжилттай суралцахын тулд яах ёстой вэ?
- 7 хоногт хамгийн багадаа 3-н удаа онлайн хэлбэрээр тавигдсан хичээлийг http://www.emust.edu.mn/
- Мөн http://uranchimeg.com/Education/?page_id=1534 гэсэн хаягаар орж нэмэлт материалыг үзэж байх
- 2 долоо хоногт 1 удаа өгсөн даалгаврыг надад (uranchimeg(at)must.edu.mn) мэйлээр явуулж байх
- ШУТИС-н Е Нээлттэй сургуулийн сайт руу орж өөрийгөө бүртгүүлж байх
- Явцын шалгалтыг цагт нь өгөх
- Явцын онлайн чатад оролцох
- Энэ сайтын CS701 гэсэн хэсэгт байгаа Дугуй ширээний булангийн ярилцлаганд идэвхитэй оролцох
- Шалгалтыг цагт нь өгөх
Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол Багштайгаа холбоотой байх шүү.
Ямар нэгэн асуулт гарах эсвэл санал хүсэлт байвал энэ сайтын CS701 гэсэн хэсэгт байгаа Дугуй ширээний буланд асуултаа үлдээж болно
Та хэнээр хичээл заалгаж байгаа мэдэхийг хүсвэл энэ сайтны About хэсэгт миний товч намтар байгааг уншиж болно. Одоогоор миний бие ХБНГУ-н Кемниц хотын Технологийн Их Сургуульд судалгааны ажил хийж байна.
Зайн сургалтын нэг гол давуу тал бол суралцагч, сургагч нарын байршил хамааралгүй байдагт оршино. Бид энэ боломжийг үнэн утгаар нь ашиглаж байгаад би технологийн дэвшилд талархахаас өөр яах билээ. Таныг ч гэсэн санал нэг байгаа гэдэгт итгэж байна.
За ингээд таныг миний хичээлд тавтай морилж, хамтдаа амжилттай суралцахыг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн багш Уранчимэг. (Кемниц хот)
Sain bny bagshaa
Hicheelteigee hojyy taniltsaj bgaad hvltsel uchie. bi ydahgvi nuhuj gvitsene gedegtee itgeltei bgaa
Tanii syrlaga ajild amjilt hvsie
хэн нэгэн нь миний өмнөөс бичсэн бололтой
Commentiig hynii omnoos bichih bolomjgyi. Yagaad gevel ta mail hayagaa oruulj baigaa shyy de.
сайн байна уу багшаа
би энэ comment.g бичээгүй байхаа кк
M.EC11E008. Сайн байна уу. энэ 2 лекц утга нь яг адилхан юм. 1 нь гарчиг, оршил хэсэгтэй, нөгөө лекц нь гарчиг, оршил хэсэг байхгүй өөр ялгаа байсангүй.
Маш сайн уншсан байна шүү. 🙂 Бүүр ив ижилхэн байна уу? Тэгвэл шинэчлэхгүй байж болох нь ээ дээ?
Дуламсүрээн, та сонголтоо аль эрт хийчихсэн шүү дээ. Бид 2 чинь нэлээн мэйл солилцоод байгаа биш бил үү? 🙂
sain b.na uu bagshaa E neelttei site ruu orj chadahgui b.naa yaj oroh ve?
Сургалтын алба руу хандаарай
M.HD11E201 kodtoi oyutan Zanabazar owogtoi Dulamsuren n S.CS701 kodtoi hicheeliig songoloo.