Монголыг хэн дэлхийд таниулсан бэ?

Германд ирсээр герман хэлний анхан шатны курст сууж байгаа билээ би. Энэтхэг, Испани, Хятад, АНУ, Истони, Латви, Литви, Румын, Турк, Солонгос, Венесуэль гэсэн олон орны, бакалавр, магистр, доктор, докторын дараах зэрэг олон төрлийн сургалт мөн сайн дураараа эмнэлэгт ажиллахаар ирсэн гэх мэт янз бүрийн хүмүүстэй хамт нэг бүлэгт суралцаж байна.

Оюутан нас эргэж ирсэн мэт сайхан байгаа ч бас насны зөрүү ихтэй хүмүүс хамт сурах амаргүйг биеэрээ мэдэрч сууна.

Багш маань их туршлагатай эмэгтэй байгаа. Биджэтэй ирсэн улс орны маань талаар их ярилцана. Нэг өдөр хичээл ингэж эхэллээ.

“Дэлхийд хүн болгон мэдэх тийм Герман хүний нэр хэлээч” гэдэг юм байна.  Бүгд л чимээгүй сууж байна. Нэлээн удлаа. Тэгэхээр нь би багшийгаа дэмжих санаатай Шумахер гэж хэллээ.  Багш ч их баярлаж за тэгээд араас нь олон нэр гарлаа.

Үүний дараагаар багш шууд миний хажууд ирснээ шохойгоо өгөөд самбарт гарч Монголоос дэлхийд нэр алдараа мандуулсан хүний нэрийг бичээч гэлээ. Надад бодох цаг ерөөсөө байгаагүй ч самбар руу явах хооронд би хариугаа олж тэгээд нэг хүний нэрийг бичлээ.

Энэ хүн хэн байсныг Та тайлбарт доор үлдээгээрэй.

Тэр нэрийг бичээд суухад бүгд толгой дохиж ямар ч асуулт гараагүй. Тэр хүнийг бүгд мэдэж байсан юм. Үүний дараагаар хамгийн сонирхолтой юм эхэллээ. Орон болгоны хүмүүс гарч өөрийнхөө орноос дэлхийд нэрээ мандуулж эх орноо таниулсан хүний нэрийг бичих боллоо.

Миний дараа Туркийн охин гарлаа. Тэрний бичсэн нэрийг хэн ч мэдсэнгүй. Тэгээд тэр тайлбар хийлээ. Дараа нь АНУ-с ирсэн залуу гарлаа. Зогсоод л байх юм. Би бүүр гайхаад тэсэхгүй, за бичих юм олдохгүй бол ядаж Мэрилин Монрогийн нэрийг бич гэлээ. Гэхдээ миний буруу байсан бололтой. АНУ олон алдартантай учир тэр сонгосон байх гэж би сүүлд нь бодсон. Тэр Эрнест Хемингуйн нэрийг бичсэн юм. Энэ хүнийг бас л бүгд таньж байлаа.  Түүний дараагаар Истони, Латви, Литвээс ирсэн хүмүүс гарч нэрс бичсэн ч тэдгээр хүмүүсийг бид таньсангүй. Румынээс ирсэн залуу гараад хэний нэрийг бичсэн гэж санана. Граф ДРАКУЛА. Алдарт цус сорогч киноны мөнхийн сэдэв Румыны түүхэн хүн байсныг би тэгэж мэдэж авлаа. Гэхдээ тэр цус сорогч биш байсан гэж хэлсэн шүү.

Энэтхэгээс ирсэн залуу Индира Гандигийн нэрээ бичиж бид бүгд тэрийг шууд л хэн бэ? гэдгийг мэдэж байлаа. Испани, Венесуэль, Солонгосоос ирсэн хүмүүсийн бичсэн нэрсийг бид мэдэхгүй байлаа. Хятадын залуу гарахад хэний нэрийг бичих бол гэж би их сонирхож байлаа. Гэтэл тэр хэний ч мэдэхгүй нэрийг бас бичсэн юм даа. Гэтэл Хятад нэр алдраа мандуулсан олон хүнтэй шүү дээ.

За ингээд би үүгээрээ юуг хэлэх гэсэн бэ? гэхээр надаас бусад нь бүгд бодох цагтай байсан ч шууд л бүгдийн таних нэрийг эх орноосоо олоогүй л юм даа. Харин би тэр алдарт эрхэмийн ачаар энэ даалгаврыг гайхалтай биелүүлж бас өнө эртний түүхтэй, агуу Монгол орны иргэн нь болж төрсөндөө их л бахархалтай сууж үлдсэн юм даа.

Энэ хүн хэн бэ? Таасан хүнд би сайхан бэлэг бэлдсэн байгаа шүү!

12 comments to Монголыг хэн дэлхийд таниулсан бэ?

  • Төгөлдөр

    Сайн байна уу багшаа? must-н сайтаар өмнө нь ороод үзсэн 10 сарын 1-ээс хичээл тавигдаж эхэлнэ гэсэн анхааруулга байхаар нь тайван явж байтал даалгаварууд өгөөд эхэлсэн байна.

  • D.Selenge

    sain bainuu bagshaa EZEN CHINGIS HAAN IH MONGOL ULSIIG BAIGUULAN MONGOL ULSIIN NERIIG DELHII DAHINAA ALDARSHUULSAHN BILEE.

  • M.EC08D211

    Сайн байна уу багшаа таны ажил бие сайн уу? Энэ асуултанд мэдээж хэрэг хүн бүр л тантай санал нэгтэйгээр ЧИНГИС хаан гэж хариулах байсан байхаа. Хамгийн эхний хариултыг илгээж ялагч болсондоо баяртай байнаа. “ХЭЛЛО-Баасанцэцэг”

    • GK

      Хүн болгон ч тэгэж бодох албагүй л байх л даа. Гэхдээ л хамгийн түрүүнд хариулж ялагч болсонд баяр хүргэе! Шагналыг чинь очихдоо аваад очиноо. 🙂

  • Bilegsaikhan

    Chinggis khan yum bolov uu

  • ММ

    Тэмүүжин (Чингис хаан) дэлхийн улс дхины талыг нь эзлэж явсан агжж хүн билээ

  • SimpLeLife

    Marc O’Polo байж болох юм гэж гэнэт санаанд буулаа.

    • GK

      Өө яалаа гэж дээ. Эх орноо дэлхийд таниулсан хүн болгоны мэдэх монгол хүний нэр байхгүй юу даа.

  • ХЭЛЛО

    Дэлхийд хамгийн алдартай хаан, цэргийн жанжин Монгол улсыг дэлхийд таниулсан дэлхийн зууны манлай хүн, эзэн ЧИНГИС(Тэмүүжин) хаанаараа монголчууд бахархдаг.

    • GK

      Маш сайн байна. Та миний асуулгын ялагч боллоо. Надад хэн гэдгээ хэлбэл би танд таарсан шагналыг илгээхэд бэлэн байна. Баяр хүргэе! Үнэхээр би шууд л Chinggis Khaan гэж бичсэн. Бүгд толгой дохин хүлээж авсан даа. Үнэхээр бахархмаар байсан. Надад ердөө самбар руу алхсан 3-н алхам л бодох хугацаа байсан шүү.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>