Ерөнхий ойлголт
Мэдээллийн технологийн хөгжил болоод интернэтийн дэвшлийн ачаар дэлхий нийтэд зайн хэлбэрийн олон үйл ажиллагаа идэвхитэй явагдаж байгаагийн нэг бол цахим болоод зайн сургалт билээ. Зайн сургалтанд сурагч болоод сургагч багш нарын хооронд дутагдаж байдаг амьд холбоог нөхдөг нэг арга бол онлайн уулзалт юм. Бүх төрлийн зайн сургалтанд үүнийг ашигладаг. Олон хүн нэгэн зэрэг оролцдог учраас онлайн уулзалт өөрийн гэсэн журамтай байдаг. Та дараах журмыг хатуу мөрдөх хэрэгтэй. Үүнд:
- Уулзалтанд нэвтрэх. Анх орохдоо код болоод овог нэрээ бүтэн бичнэ. Энэ нь тайлан хөтөлж байгаа хүн таныг уулзалтанд орсноор бүртгэгдэхэд чухлаар нөлөөлөх учир үүнийг алгасч болохгүй. Улмаар өөртэйгээ харьцах товчилсон дуудах нэрийг бас бусдадаа хэлж өгч болно. Ингэснээр уулзалтын үед тан руу хандсан асуулт эсвэл хариултыг бичихэд хялбар болдог.
- Мэндчилгээ. Өөрийгөө танилцуулсаны дараагаар бүгдтэй мэндчилнэ. Үүнийг нэг л удаа бичнэ.
- Хоцорч орох. Хоцорсон тохиолдолд дээрхийн адилаар нэвтэрч орох бөгөөд өмнөх хэлэлцэгдсэн асуудлыг нөхөн уншиж хэлэлцүүлгийг нөхөж авна. Ямар нэгэн байдлаар хэлэлцүүлэг, уулзалтанд саад хийхийг хориглоно.
- Асуулт тавих. Асуулт байвал “Надад асуулт байна” гэсэн өгүүлбэрийн дараагаар асуултаа бичнэ. Хэнээс асууж байгаа тодруулбал зохино.
- Хэлэлцүүлгийн явц. Хэлэлцүүлэг буюу уулзалтыг Хөтлөгч эхлүүлнэ. Хөтлөгч асуулт тавьж түүнд оролцогч нар хариулах хэлбэрээр уулзалт явагдана. Уулзалт зарлагдсан хугацаандаа үргэлжилнэ. Хэтэрхий хурдан давхардуулж бичих хэрэггүй. Болж өгвөл бие биенийхээ хурдыг мэдрэн нэг хүн ярьж байхад бусад нь сонсдог байдлаа хадгалан оролцох нь зүйтэй байдаг. Хөтлөгч уулзалтыг хааж товч дүгнэлт өгснөөр хэлэлцүүлэг албан ёсоор дуусна.
- Уулзалтаас гарах. Заасан хугацаа дууссаны дараагаар оролцогч хэлэлцүүлгийг орхин гарч болно. Гарахдаа дахин кодоо бичээд бүгдэд талархсанаа илэрхийлэн гарч байгаагаа мэдэгдэнэ.
- Хэллэг. Онлайн уулзалтанд орон нутгийн болоод өөрсдийн ашигладаг хэллэгүүдийг ашиглахыг хориглоно. Бусдыг илт доромжилсон, шүүмжилсэн бүдүүлэг үг хэллэг хэрэглэж болохгүй. Санал бодол зөрүүтэй зүйл хаа ч байж болох учир нийтийн уулзалт дээр хувийн үзэл бодлоо тулгах нь зохимжгүй байдаг. Шаардлагатай гэж үзвэл тухайн хүнтэйгээ мэйлээр харилцан санал бодлоо солилцож болно.
- Хэл. Зөвхөн Монгол хэлээр ярилцана. Болбол бүгд кириллээр бичих нь оновчтой. Боломжгүй бол: х-h, ч-ch, з-z, ц-ts, ш-sh, ө-o, ү-y, у-u, ий-ii, ы-ii гэсэн хэлбэрээр орлуулж бичнэ.
- Тайлан. Тайланг сайн дурын хэн нэгэн оролцогч хийнэ. Тайлан бичих хүн багшаас урьдчилан зааварчилгаа авах бөгөөд түүний дагуу тайланг бэлтгэн уулзлат болсноос хойш 3-н өдрийн дотор багтаан багшид файл хэлбэрээр илгээнэ. Багш тайланг сургалтын вэб дээр татаж авах хэлбэрээр байршуулна. Уулзалтанд оролцож амжаагүй хүмүүс болоод хоцорч орсон хүмүүс тайлангаас мэдээллүүдийг нөхөн авах боломжтой.
хоцроод орсон чинь цаг дуусчихсан байна өө. Дараагийнхад нь амжихыг хичээх болноо зав ч таарах байх гэж найдаж байна. Хүндэтгэсэн Б.Дүүрэнбилгүүн
SAIN BN YY BGSH, OUTYNYYDAA BI ONLINE YYLZALTAND OROH GETEL MESSENJREER YCHIR HOTSROH GEED BBN BGSHIIN YHOO HAYGIIG MEDDEG OUYTAN NI YAWYYLAACH.
bagshaa onlain uulzalt yahoo-r yavna bizdee
Тийм